Даланзадгадын шинэ дулааны цахилгаан станцын ТЭЗҮ дэмжигдлээ

B Shurenchimeg
2024-03-26 11:24:38

Эдийн засгийн үзүүлэлт, төсөвт бүрдүүлдэг орлого, хүн амын суурьшлаараа хол илүү Өмнөговь аймгийн Даланзадгад хот дулаан, эрчим хүчний дутагдалд ороод байгаа. Энэ талаар бид “Energy Mongolia” сэтгүүл болон сайтаараа дамжуулан цуврал нийтлэл, ярилцлага нийтэлж байсан. 

2000 онд ашиглалтад орсон Даланзадгадын дулааны цахилгаан станцын үндсэн тоноглол элэгдэж хуучирсан, хуучин технологитой ч өнөөдрийг хүртэл сумынхаа айл өрх, албан байгууллагыг гал алдуулалгүй хангасаар ирсэн. Гэвч эл станц цаашид ачааллаа дийлэхгүй болжээ. Тус станцыг ашиглалтад орох үед Даланзадгад сумын айл, өрхийн тоо 3800 орчим байсан бол 2022 оны байдлаар 9600 гаруй болж гурав дахин өссөн. Цаашид ч шилжин суурьшигчдын тоо тасралтгүй өсөж, цахилгаан, дулааны хэрэглээ нэмэгдэх нь тодорхой. Тиймээс тус станцыг өргөтгөж, шинэчлэх асуудлыг даруй шийдэх шаардлага үүссэн. 

Орон нутгийн зүгээс өөрсдийн төсөв, хөрөнгөөр 50 МВт-ын шинэ станцын төсөл, ТЭЗҮ боловсруулан өнгөрсөн оны хавар Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлд өргөн бариад байсан юм. Тэгвэл өнөөдөр тус зөвлөлийн хурлаар Даланзадгадын 50 МВт-ын шинэ станцын ТЭЗҮ-ийг хэлэлцэн дэмжжээ. 

 

 

 

 

B Shurenchimeg