Улс төр

Боловсрол

Боловсролын салбарт ажиллагсад ижил халамж хүртэнэ 2012-05-11 15:20

Монгол Улсын Засгийн газар, УИХ-ын гишүүдээс өргөн мэдүүлсэн Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай багц хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж, баталсан. Уг хуулийг санаачлагч гишүүн Д.Оюунхоролоос зарим асуултад хариулт авлаа.

-Боловсролын хууль шинэчлэгдэн батлагдлаа. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэр бүхий гишүүдтэй хамтран өргөн барьсан. Хуулийг өргөн барьсан гол зорилго нь боловсролын салбарт ажиллагсадын хөдөлмөрийн хөлсний үнэлгээ өөр байна, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэж чадахгүй байна, багш нарын ачаалал их байна, хөдөлмөрийн хөлсний үнэлгээ шударга биш байна, багш нарт олгож байгаа нэмэгдэл урамшуулалыг төрийн албан хаагчдын цалин хөлсний урамшуулалтай адилтгаж ойртуулах шаардлага байна гэж үзсэн. Энэ хуулийн агуулга нь боловсролын байгууллагад ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, цалин хөлсний ялгааг багасгах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудлыг багцаар нь шийдсэнээрээ онцлог. Түүнчлэн энэ хууль бол боловсролын салбарын тогтолцоог өөрчлөх, үнэлгээний системийг шинэчлэх хууль болсон. Хөдөө орон нутгийн сургуулиудын сургалтын үндсэн үйл ажиллагаа, сурагчдын хөгжил, төлөвшилд багшийн адил үүрэг гүйцэтгэдэг ажилтнууд тогтвор суурьшилтай ажилласан атлаа ямар ч тэтгэмж авдаггүй. Харин ирэх оноос энэ байдал өөрчлөгдөнө. Боловсролын салбарт ажиллаж байгаа 17 мянган хүн боловсрол олгох үйл ажиллагааг хэвийн явуулахад тусалж байдаг. Эдгээр ажилчдын нийгмийн асуудлыг шийдэх боломж хуулийн хүрээнд бий болсноор, тодруулбал, тэтгэмж ялгавартай олгогдож  байгаа зөрчлийг  арилгаж эдгээр ажилтнуудад хөдөө суманд тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмжийг цэцэрлэг, сургуулийн багшийн нэг адил олгох нь хөдөөгийн сургуулиудын хүний нөөц тогтвортой болж, сургалтын чанарыг дээшлүүлэхэд хувь нэмэр болно хэмээн үзэж байгаа.

-Хууль хэзээнээс мөрдөгдөх вэ?

- 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс боловсролын шинэ хууль мөрдөгдөнө.

-Багш, ажилтан зэрэг боловсролын салбарт ажиллагсдад ялгаваргүй тэтгэмж олгохоор хуульчилсан гэлээ. Тодорхой тайлбар өгнө үү?

-Байнгын хороон дээр туслах ажилчдад таван жил тутамд урамшуулал олгож байх заалт унасан. УИХ-ын чуулган дээр олон гишүүн энэ заалтыг эсэргүүцсэн. Байнгын хорооны ажлын хэсгийнхэн олон удаа уулзаж, ярилцсаны эцэст 25 жил боловсролын салбарт ажилласан туслах ажилтнуудыг тэтгэвэрт гарахад нь урамшуулал олгодог тогтолцоог оруулахаар болсон. Ингээд тогтвор суурьшилтай ажилласан туслах ажилчдыг тэтгэвэртээ гарахад нь 18 сар, 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгохоор баталсан. Ийнхүү боловсролын салбарт ажиллаж байсан 17 мянган хүний хүлээж байсан хууль батлагдлаа.

-Багш нарын тэтгэвэрт гарахдаа авдаг тэтгэмжийн зөрүүд өөрчлөлт орсон уу?

-Энэ хуулийн өөрчлөлтөөр бүх шатны сургууль цэцэрлэгийн багш, захирал, эрхлэгч нарт 25 жил ажилласан бол 24 сарын, сум, тосгон багийн сургууль, цэцэрлэгт 10 жил ажилласан бол 36 сарын тэтгэмжийг тэтгэвэрт гарахад нь олгоно. Мөн хөдөөд ажилласан багшид тэтгэвэрт гарахад нь 36 сарын тэтгэмж, хотод ажилласанд нь 18 сарын тэтгэмж олгохоор заасан. Ингэхдээ өмчийн хэлбэр харгалзахгүй. Түүнчлэн тухайн багш үнэхээр сайн ажиллавал  таван жил тутамд төсвөөс мөнгө гарган мэргэжил дээшлүүлэхэд нь тус нэмэр болж байхаар тусгалаа.

-Боловсролын шинэ хууль төсөвт хэр их ачаалал өгөх бол?  

-Энэ жилийн байдлаар боловсролын салбарт 17 мянган ажилтан байна. Жилд 6400 нь тэтгэвэрт гарлаа гэж тооцоолоход улсын төсөвт 2013 оноос дөрвөн тэрбум гаран төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагдана. Энэ мөнгийг төсөвт суулгаад явахад боломжтой зүйл. Ямар нэг дарамт, ачаалал гарахгүй.   

-Боловсролын тогтолцооны шинэчлэл цаашид ч үргэлжлэх байх. Үүнтэй холбоотойгоор эргэн харах ямар хууль, асуудал байна вэ?

-Төрийн албыг чадварлаг, цомхон болгоё гэвэл нийгмийн асуудлыг нь маш сайн шийдэж өгөх ёстой. Эдгээр хүмүүсийн оюуны хүслийг нь ашиглая гэвэл нөхцөл бүрдүүлэх ёстой. Саяхан батлагдсан Сонирхлын зөрчлийн хууль дээр хэлэх санал байна. Боловсролын салбарын төрийн байгууллагад ажиллаж буй хүмүүс маань эрдэм шинжилгээний байгууллага, боловсролын байгууллагад давхар ажиллах боломжийг хаасан байгаа. Түүнчлэн төрийн албан хаагчид өв залгамжлуулах эрхээ хэрэгжүүлэхэд нэлээд хаалттай болсон.  Гол нь авлигатай тэмцэх асуудлыг хаах талаар ажиллах нь зөв ч хэт туйшруулсан хууль болсон. Үүнийг эргэн харах хэрэгтэй.


Х.Бөртэ

 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД
багш 2014 оны03 сар / 21 13:07

багш нарын 36 сарын тэтгэмж 18 сар болно гээд байх юм үнэн үү борлвсролын салбарт тасралтгүй 29 жил ажиллаад 18 сарын тэтгэмж авбал хэцүүл байна бид ар гэр үр хүүхдээ орхин байж түмний үр хүүхийн төлөө гэсэн сэтгэлээр ажиллаад олигтой амьдралд хүрэхгүй явсаар тэтгэврийн насанд хүрч байгаа хүмүүс хамгийн их ачаалал үүрч яваа хүмүүс эцэст нь мэдрэлийн өвчтэй болоод гарч байна.Иймд 36 сарын тэтгэмж хэвээр байлгахыг хүсэж байна

цагаанцоож 2014 оны02 сар / 20 10:42

Миний дүү боловсролын байгууллагад 24 жил тасралтгүйбагшаар ажилласан сая 10 сард өвчний улмаар нас барсан.Энэ хүн уг нь 5 жилийн тэтгэмжинд хамрагдаад материалаа БСШУЯ-нд явуулсан тэр мөнгийг үр хүүхэд нь авч болох уу.Тэтгэмжинд мөнгө нь суусан нас барсан тул буцаагаад авчихсан гэж ня-бо хэлэх юм.Үүнийг тодруулж холбогдох албан тушаалтанд нь хариу өгч туслаач.Сургуулийн архивын эрхлэгч, бичиг хэргийн эрхлэгч, үйлчлэгч, сахиул, жижүүр нар 5 жилийн тэтгэмжинд хэзээнээс эхлэн хамрагдах вэ? бид нарт хэдэн сарын тэтгэмж олгогдох юм бэ? 18 сар юм уу 36 сар юм уу ялган зааглаж өгөөч

Саранай 2014 оны01 сар / 06 15:52

2015 онд тэтгэвэрт гарах багш энэ тэтгэмжинд хамрагдах уу?

Байрын багш 2013 оны12 сар / 01 15:37

сайхан л хэрэг б.а гэхдээ байрын багш нар 5 жилийн тэтгэмжид хамрагдаж байгаагүй одоо хамрагдах юм уу ? хамгийн их илүү цагаар ажилладаг багш нар бол байрын багш байдаг илүү цагийн хөлс гэж авдаггүй амралтын өдөр ч амарч чаддаггүй шүү дээ анхааралдаа авбал баярлах байна

оюун-эрдэнэ 2013 оны11 сар / 30 13:20

манай аав боловсролын салбарт тасралтгүй 15 жил ажилласан 2013 оны 9 сард тэтгэвэрт гарсан тиймээс энэ хуулийн дагуу 18 ба 36 сартай тэнцэх мөнгө авах уу. мөн ямар хүмүүс нь 18 сартай тэнцхийг авах юм ямар хүмүүс нь 36 сартай тэнцэх хэмжээний мөнгө авах юм бэ үүнийг тодруулж өгнө үү холбоо барих утас 99073279 ,95762737

уугий 2013 оны11 сар / 19 11:16

25 жил хөдөө ажилласан.одоо чөлөө авсан бгаа.Энэ хунацаанд тэтгэврээ тогтоолговол 36 сарын тэтгэмж орох уу. Яаж оруулах вэ?

отгоо 2013 оны04 сар / 21 17:07

хөдөө орон нутагт ажиллиаж байгаа залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллахад нь дэмжлэг болох зорилгоор 5жил ажилсан багш нарын 6сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгмжийг 3 жил тутамд олгож байвал зүгээр байна.

байрын багш 2013 оны04 сар / 10 12:21

Тэтгэмж авах хууль батлагдсанд баяртай байгаа.Гагцхүү хэдий хугацаас хэрэгжих нь өмнөговь аймгийн боловсролын газар нь мэдээллээ нээлттэй өгдөггүй нь харамсалтай Үнэн мэдээллийш авмаар байна

Цэрмаа 2013 оны04 сар / 10 12:17

Сургуулийн захирал,эрхлэгч,нийгмийн ажилтан нар хэзээнээс эхлэн 5 жилийн тэтгэмж өгөх вэ? өмнөговь аймаг зарим сургуулийн сургалтын менежерүүд мөнгөө авсан байна.Одоогийн байдлаар эдгээр хүмүүсийн авсан мөнгийг БСГ буцаан авах сурагтай,Мөн бусад хүмүүсийн тэтгэмжийг 2014 оны 1-р сараас нааш өгөхгүй гэсэн байх юм.Бодит мэдээллийг өгөх боломжтой юу?

соёлмаа 2013 оны02 сар / 25 21:04

сайн байна үү.Цэцэрлэгийн эрхлэгч сургуулийн захирал менежерүүдэд олгох 5 жил тутмын урамшууллыг хэзээнээс олгох вэ

Чимгээ 2013 оны02 сар / 25 21:02

Улсад 31 жил ажилласан. Үүнээс цэцэрлэгийн манаачаар 12 жил ажиллаад тэтгэвэртээ гарч байгаа хүн 18 36 сарын тэтгэмжийн мөнгийг авах уу хариулт өгөөч

цэцэрлэгийн багш 2013 оны01 сар / 27 17:15

Цэцэрлэгийн багш нар тасралтгүй 25 жил ажилласан бол энэ хуулиараа өөрөө сайн дураараа насаа хүлээлгүйгээр тэтгэвэрээ тогтоолгоод гарсан нь зүйтэй гэж бодож байна.Учир нь хөгшин хүн цэцэрлэгийн багш хийх нь одоо цагт зохимжгүй санагдаж байна.

Багш 2013 оны01 сар / 09 15:13

Яг балагдсанаараа хэрэгжүүлж чадах уу? Улсад ажилласан нь тэтгэмж аваад хувьд ажилласан нь авч чадахгүй болчих юм биш биз?Хуулиа дахин хэлэлцэж байгаад улсад нь өгөхөөр болсон гэж дуулсан энэ үнэн үү?

сараа 2012 оны10 сар / 10 16:27

таалагдаж байна.гишүүддээ гүн талархал илэрхийлье.

Irgen 2012 оны05 сар / 15 10:38

Hervee 25 jilinhee 10-ig bolovsrol baiguullagad uldsenig turin zahirgaand ajillasan bol ene huulind hamragdah u? Hamruulah bol yamar baidlar hamragdah be? Medeelel ugch tuslan u?