Эдийн засаг

Гэр хорооллын дахин төлөвлөлт 2013-05-30 14:56

“Гэр хорооллын дахин төлөвлөлт” төслийг хэрэгжүүлэх найман компани шалгарсан байна. Эдгээр компани газар өмчлөгч, эзэмшигч иргэн, төсөл хэрэгжүүлэгч, төр хоорондын гурван талт гэрээ байгуулж байгаа аж. Тохиролцоонд хүрсэн иргэд шууд газраа чөлөөлөөд орон сууц авах эсвэл мөнгөө бэлнээр нь авах боломжтой юм байна. Төсөл хэрэгжүүлэгч компаниуд ирэх сарын 1-нээс зураг төслөө батлуулан, дахин төлөвлөлтийн ажил хийх аж.
 
Компаниудын хувьд гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийх нь эрсдэлтэй учир хэд хэдэн дэмжлэг хүсэж байгаа гэнэ. Тухайлбал, дахин төлөвлөлт хийж байгаа газруудад дэд бүтцийг татаж  өгөх хэрэгтэй юм. Хэрэв цахилгаан, дулаан, бохир зэрэг дэд бүтцийг татах ажил удааширвал компаниуд эрсдэл хүлээх магадлалтай талаар Баянзүрх дүүргийн XIV хороо буюу Орон сууцны XIV хорооллын хэсэгчилсэн төлөвлөгөөг хийх гэж байгаа “Моннис” группийн дэд ерөнхийлөгч Д.Сайнбаяр хэлсэн байна. Гэхдээ нийслэлээс төсөлд хэрэгжүүлэгч компаниудыг бүхий л талаар дэмжинэ гэдгээ илэрхийлээд байгаа юм.
 
Төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан компаниуд
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД