Эдийн засаг

Шинэ дугаар хэвлэгдлээ 2017-10-10 19:50

  

Mongolian Economy сэтгүүлийн 132 дахь дугаартаа Монгол Улс-Япон Улсын хоорондын улс төр, эдийн засаг, соёл урлагийн харилцаа хамтын ажиллагаа болон ард түмний ойр дотно нөхөрлөлийн тухай өгүүллээ. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулсан энэхүү шинэ дугаараа Монгол, Англи, Япон хэлээр хэвлүүлсэн юм.

Өнгөрсөн тавдугаар сард Токио, Гүнма аймагт манай сурвалжлах баг ажилласан бөгөөд Монгол, Япон улсын хамтын ажиллагаа салбар бүрт идэвхтэй өргөжин хөгжиж байгаа нь сэтгүүлийг бэлтгэх хугацаанд улам тодорхой болсоор байв. Ялангуяа Монгол Улс ардчилсан нийгэмийг бүтээн байгуулахаар зорьсон тэр үеэс улам бүр ойртон нөхөрлөж төр засаг, бизнесийн хүрээнд төдийгүй иргэдийн хооронд, зүрх сэтгэлийн нандин холбоо тогтжээ. Энэ талаар Япон орноос сурвалжилсан тэмдэглэлүүд болон Монгол Улсаас бэлтгэсэн нийтлэл, мэдээллүүдээс уншаарай.

Энэхүү дугаараас та олон сонирхолтой ярилцлага унших болно. Тухайлбал, Япон дахь Парламентын төлөөлөгчдийн танхимын Монгол-Японы бүлгэмийн дарга М.Хаяаши, Саппоро дахь Өргөмжит Консул Ц.Такабе, Монгол-Японы эдийн засгийн хорооны ерөнхийлөгч Ё.Кобаяаши, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт Япон талаас оролцсон залуу парламентч С.Кихара, ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга С.Мүцүми нарын ярилцлага багтсан.

Мөн Япон Улсад ажиллаж, амьдарч буй монголчуудын төлөөлөл болон монгол сумочдын талаар нийтлэлүүдийг хүлээн авч уншаарай. Энэхүү дугаарыг бэлтгэхэд хамтран ажиллаж, туслалцаа үзүүлсэн Монгол Улсын Гадаад харилцааны яам, хоёр улсын Элчин сайдын яамд болон ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газар, биднийг найрсагаар хүлээн авч уулзсан бүх хүмүүст талархсанаа илэрхийлье. 

 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД