Эдийн засаг

2030 он-Дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засгууд 2017-03-20 19:06

 PricewaterhouseCoopers бол дэлхийн хамгийн том мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээний байгууллага юм. Тус байгууллагаас 2030 онд ямар улсууд эдийн засгаараа тэргүүлэх талаар таамаг дэвшүүлсэн тайлан гаргасан байна.

Энэхүү тайлангийн гарчиг нь “Ирээдүйн таамаг: 2050 онд дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөх вэ?” бөгөөд дэлхийн 32 орныг сонгон тэдгээрийн ДНБ болоод тухайн улсын худалдан авах чадамж зэргийг харгалзан авч үзжээ.
РРР /Purchasing Power Parity/ нь макроэдийн засагчид тухайн улсын үйлдвэрлэлийн бүтээмж, ард түмний амьдралын чанар, стандартыг тодорхойлох зорилгоор тухайн улсад тодорхой хугацаанд амьдарсны үндсэн дээр тооцоолон  гаргадаг аргачлал.
Доорх жагсаалтад орсон улсуудын худалдан авах чадварыг доллараар илэрхийлжээ.
32. Нидерланд — $1.08 триллион
31. Колумб — $1.111 триллион
30. Өмнөд Африк — $1.148 триллион
29. Вьетнам — $1.303 триллион
28. Бангладеш — $1.324 триллион
27. Аргентин — $1.342 trillion
26. Польш — $1.505 триллион
25. Малайз — $1.506 триллион
24. Филиппин — $1.615 триллион
23. Австрали — $1.663 триллион
22. Тайланд — $1.732 триллион
 21. Нигер — $1.794 триллион
20. Пакистан — $1.868 триллион
19. Египет— $2.049 триллион
18. Канад — $2.141 триллион
17. Испани— $2.159 триллион
16. Иран — $2.354 триллион
 
15. Итали — $2.541 триллион
14. Өмнөд Солонгос — $2.651 триллион
13. Саудын Араб — $2.755 триллион
12. Турк — $2.996 триллион
11. Франц— $3.377 триллион
10. Их Британи — $3.638 триллион
9. Мексик— $3.661 триллион
8.Бразил — $4.439 триллион
7. Герман — $4.707 триллион
6. Орос— $4.736 триллион
5. Индонез — $5.424 триллион
4. Япон — $5.606 триллион
3.Энэтхэг — $19.511 триллион
2. АНУ — $23.475 триллион
1. Хятад — $38.008 триллион
 
Эх сурвалж: World economic forum 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД