
Цалин, тэтгэвэр нэмэх, татварын ачааллыг бууруулах том амлалтуудтай 2027 оны төсөв батлагдлаа. Тэлсэн төсвийн өгөөж иргэдийн хэтэвчинд үлдэх үү, эсвэл үнийн өсөлтөд шингэх үү?
November 13, 2026 · 1 min read

Сарын хоёр сая төгрөгийн орлоготой иргэн 900 мянган төгрөгийн зээл төлдөг гэж бодъё. Өр, орлогын 45 хувийн босгоор бол тэр хүн банкнаас нэмж зээл авах боломжгүй. Гэхдээ цалин буухаас өмнө хүүхдүүддээ ханиадны эм авах шаардлагатай. Энэ зардлаа тэр олох л ёстой. Түүний халаасанд утас, утсанд нь зээлийн апп бий. Харин аппликэйшнийн ард алгаа үрэн сууж буй “банк бус”-ууд асуудлыг нь шийдэж өгнө.
November 5, 2026 · 1 min read

“Mongolian Economy” сэтгүүлийн 15 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд бид редакцынхаа баялаг архиваас онцлох нийтлэлүүдийг эргэн сөхөж, олон жилийн турш хөндөгдсөөр ирсэн ч өнөө хэр шийдлээ хүлээж буй асуудлуудыг уншигчдадаа дахин хүргэж байна. Тухайн цаг үед манай сэтгүүлчид эдгээр сэдвийг хэрхэн хөндөж, ямар гарцыг эрэлхийлж байсныг хамтдаа эргэн харцгаая.
November 4, 2026 · 1 min read

Махаа авч, унааныхаа мөнгийг гаргаад, хүүхдийн сургалтын төлбөрөө төлөхөд цалингаас хэд үлдэх вэ? Өрхийн төсвийн энэ энгийн тооцоог үнийн өсөлт улам төвөгтэй болгож байна. Хэрэглээгээ нэмээгүй ч өмнөхөөсөө илүү мөнгө зарцуулах шаардлагатай тулгарсаар. Орлого нь тэр хэмжээгээр өсөөгүй айл нэг зардлаа нэмэхийн тулд нөгөөгөө танахад хүрнэ.
October 16, 2026 · 1 min read

Малын зах зээлийн дундаж үнийн 2026 оны есдүгээр сарын мэдээгээр атны үнэ 2.4 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 900 мянган төгрөгөөр, соёолон үрээний үнэ 1.8 сая төгрөг болж, 500 мянган төгрөгөөр, эр хонины үнэ 490.0 мянган төгрөг болж өссөн байна.
October 13, 2026 · 1 min read

Манай улсын эдийн засаг 2026 оны эхний найман сард 7.3 хувиар өслөө. Өнгөрсөн оны мөн үед энэ үзүүлэлт 5.9 хувь байв. Энэ удаагийн өсөлтийн гол хүч нь уул уурхайн салбар өмнөх оны мөн үеэс 25.8 хувиар өсжээ. Үүнд нүүрсний олборлолт 49.8 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлөв.
October 8, 2026 · 1 min read

МИК нь олон улсын хөрөнгийн зах зээлд гурван удаа бонд арилжсан бөгөөд эдгээр бондын эх үүсвэр Монголын ипотекийн экосистемийг өнөөг хэр нь тэтгэсээр байна.
October 7, 2026 · 1 min read

Засгийн газар 2026 оны төсвөөс 1.44 их наяд төгрөг танаж, цалин, тэтгэвэр болон бусад хэрэгцээнд шилжүүлэхээр байна. Гэхдээ төсөв агшихгүй харин ч 998 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ.
October 6, 2026 · 1 min read

Монголын эдийн засгийн өсөлтийн төсөөлөл дээшилжээ. Гэвч эл өсөлттэй зэрэгцэн инфляц цогиулна. Мөн зээлийн хүү буурах найдвар тун бүдэг байна. Шинжээчдийн энэхүү төсөөллөөс харахад эдийн засаг тэлэх ч өрх, бизнесийн зардлын дарамт тийм ч амархан сулрахгүй нь бололтой.
September 30, 2026 · 1 min read

Монголын хөрөнгийн зах зээлийн өсөлт арилжааны ес дэх өдрөө үргэлжилж, ТОП-20 индекс болон зах зээлийн нийт үнэлгээ түүхэн дээд түвшинд хүрлээ.
September 22, 2026 · 1 min read

Монгол Улсад нийгмийн даатгалын шимтгэл төлж буй ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин 2026 оны II улиралд 3.03 сая төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх улирлаас 92.2 мянган төгрөгөөр буюу 3.1 хувиар нэмэгдсэн гэсэн үг юм.
September 17, 2026 · 1 min read

September 14, 2026 · 1 min read