Хамгийн гол нь Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлтэй хамт өргөн барьсан нийт 92 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг зэрэг эцэслэн баталсан бөгөөд үүнд Хөрөнгө оруулалтын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд багтжээ.
Тус хуульд оруулж буй гол өөрчлөлт нь хөрөнгө оруулагчдаас төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан гомдлыг хүлээн авч, судалж, барагдуулах нэгдсэн тогтолцоог бий болгосон явдал юм. Мөн энэ нь хууль зүйн тодорхой байдал, төрийн хариуцлагыг нэмэгдүүлж, төрийн дарамт шахалт багасах, хөрөнгө оруулалт нэмэгдэх, эдийн засгийн өсөлт, ажлын байр нэмэгдэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой гэж хууль санаачлагчид танилцуулж байв.
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн онцлох шинэ зохицуулалтууд
Хөрөнгө оруулагчдад үзүүлэх татварын дэмжлэг, урамшууллыг нэмэгдүүлсэн
• Монгол Улсын санхүүгийн байгууллагуудын гадаад, дотоодын эх үүсвэрээс татсан зээл, өрийн хэрэгслийн хүүгийн орлогод ногдуулах суутган татварын 20 хувийг 5 хувь болгон бууруулсан.
• Дата болон хиймэл оюун ухааны төвийн мэдээллийн технологийн зориулалттай тоног төхөөрөмж, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11.2-т заасан барилга угсралтын ажлын хугацаанд импортолсон техник, тоног төхөөрөмжийн импортын барааны гаалийн албан татварыг 100 хувь хөнгөлөхөөр болсон.
• Гадаадын банк салбараа Монгол улсад байгуулах нөхцөлд гаргасан нийт хувьцааны 20 хувийн босго хамаарахгүй.
• Дотоодын үнэт цаасны анхдагч, хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалсан өрийн хэрэгсэл /бонд/, хувьцаа, бусад үнэт цаас борлуулсны орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийн хугацааг сунгасан.
Хөрөнгө оруулагчийн гомдол шийдвэрлэх тогтолцоог бүрдүүлж, маргааныг олон улсын арбитраар шийдвэрлүүлэх эрхийг баталгаажуулсан
• Хэрэв талууд маргааныг хэлэлцээний, эсхүл эвлэрүүлэн зуучлах замаар 6 сарын дотор шийдвэрлэж чадаагүй тохиолдолд талуудын харилцан тохиролцсон олон улсын, эсхүл үндэсний арбитраар шийдвэрлүүлж болно.
• Хөрөнгө оруулалт, худалдааны газар хөрөнгө оруулагчдын гомдлыг хүлээн авч, холбогдох төрийн байгууллагууд руу зөвлөмж хүргүүлж, зөвлөмжийн гүйцэтгэлийн тайлан авч ажиллана.
Гадаадын хөрөнгө оруулалтын зарим хязгаарлалтыг арилгасан
• Монгол улс банк, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх, оюуны өмч, хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж, сэргээгдэх эрчим хүч, дата төв, хиймэл оюун ухаан г.м. салбаруудыг гадаадын хөрөнгө оруулагчдад нээж байна.
Хөрөнгө оруулалтын баталгаа, суурь зарчмыг олон улсын жишгийн дагуу тусгасан
• Хууль бус үндэслэлээр хөрөнгө оруулагчийн үйл ажиллагааг аливаа хэлбэрээр зогсоох, түдгэлзүүлэх, саад учруулахыг хориглоно.
• Хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа, хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн аливаа шийдвэрийн талаар урьдчилан мэдээлж, олон нийтийн оролцоог хангаж хэлэлцүүлэх, албан ёсоор хэвлэн нийтэлж нээлттэй болгоно.
• Хууль бусаар хураан авахгүй.
Тогтворжуулах гэрчилгээний шалгуурыгхялбаршуулж, хугацааг нэмэгдүүлсэн
• Хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтын хэмжээ, нутаг дэвсгэрээс хамаарч 10-20 жилийнхугацаагаар тогтворжуулах гэрчилгээг олгоно.
Төрийн байгууллагуудын чиг үүргийг тодорхой болгож, хяналт шалгалтын давхардлыг бууруулсан
• Хөрөнгө оруулалт, худалдааны газарт гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хадгалах, дэмжих, сурталчлах, мэдээллээр хангах, цахим нэг цонхны үйлчилгээ үзүүлэх статистик мэдээлэл цуглуулах нийтлэх, гомдол хүлээж авч шийдвэрлэх үүргийг хүлээлгэсэн.
• 2-оос илүүгүй удаа давхардсан хяналт шалгалт хийхгүй.


