
Монголбанк болон Олон Улсын Санхүүгийн Корпорац хооронд (ОУСК) өнөөдөр “Ногоон санхүүжилтийн зах зээлийг хөгжүүлэх төсөл II” техник туслалцааны хүрээнд Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
2026 оны долоодугаар сарын 22 · 1 мин уншина

Инфляцын өсөлт бодлогын хүүг “гүйцэж түрүүлэв”. Иргэдийн худалдан авах чадварт бодит дарамт болж буй үнийн өсөлтийн үед төв банк бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргасан нь эдийн засгийн тогтвортой байдлыг хамгаалах алхам болов уу, эсвэл инфляцын дарамтыг тэсвэрлэх сонголт байв уу?
2026 оны долоодугаар сарын 9 · 1 мин уншина

2026 оны эхний хагаст Монголын гадаад худалдаа 36.3 хувиар өсөж, экспорт 10.4 тэрбум ам.доллар, худалдааны ашиг 4.3 тэрбум ам.долларт хүрэв. Энэ өсөлтийн гол ачааг зэсийн баяжмал, чулуун нүүрс үүрч, экспортын 10 ам.доллар тутмын найм орчмыг хоёрхон түүхий эд бүрдүүллээ. Тоо өссөн ч бүтэц өөрчлөгдсөнгүй. Монголын экспортын мөнгөн урсгал БНХАУ гэсэн нэг том хаалга, нүүрс-зэс гэсэн хоёр тулгуур дээр хэвээр байна.
2026 оны долоодугаар сарын 8 · 1 мин уншина

Зургадугаар сард Хятадын хилийн боомтуудаар импортолсон Монголын коксжих нүүрсний гаалийн нэвтрүүлэлт дунджаас өндөр түвшинд хадгалагдсан ч Ганцмод боомтын нөөц түүхэн дээд түвшнээсээ буурлаа. Үүнд Шаньси мужийн нийлүүлэлт хумигдаж, Хэбэй болон бусад бүс нутгийн худалдан авалт нэмэгдсэн нь нөлөөлжээ.
2026 оны долоодугаар сарын 7 · 1 мин уншина

Цалингийн дундаж үзүүлэлт өссөн ч Монголын хөдөлмөрийн зах зээлд орлогын ялгаа улам тодорч, ажиллагчдын бодит амьдрал статистикийн “сайхан” тооноос хол хэвээр байна. Жирийн ажиллагчдын тал орчим хувь 2.5 сая төгрөгөөс доогуур цалин авч байхад төрийн өмчит компаниудын удирдлагын хэдэн арван сая төгрөгийн үндсэн цалин хөдөлмөрийн үнэлэмж, төрийн өмчийн засаглалын гажуудлыг ил гаргав.
2026 оны долоодугаар сарын 3 · 1 мин уншина

“Mongolian Economy” сэтгүүлийн баг ХБНГУ-ын Берлин хотод ажиллах үеэр сэтгүүлийн үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч Д.Бэхбаяр Бундестаг дахь Герман-Төв Азийн парламентын бүлгийн дарга Кристиан Гёркетэй (2026.06.23) ярилцсаныг хүргэж байна.
2026 оны долоодугаар сарын 1 · 1 мин уншина

Герман-Төв Азийн парламентын бүлгийн дарга К.Гёрке Монгол, Германы харилцааг шинэ шатанд гаргах чухал алхмын нэг нь визийн бодлого хэмээн онцоллоо
2026 оны зургаадугаар сарын 30 · 1 мин уншина

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн “Unlock the Mongolian Economy” өргөтгөсөн хуралдааны үеэр нийт 545 сая ам.долларын төслийн хөрөнгө оруулалтын зургаан гэрээ, санамж бичигт гарын үсэг зурлаа. Сингапурын PhillipCapital Монголд оффисоо нээхээр болж, Унгарын OTP банк салбар байгуулах хүсэлтээ албан ёсоор гардуулсан нь Монголын хөрөнгө оруулалтын орчин олон улсын санхүүгийн байгууллагуудын анхааралд дахин орж эхэлснийг харуулж байна.
2026 оны зургаадугаар сарын 29 · 1 мин уншина

Монголбанк болон Хятадын Ардын Банк хоёр улсын төв банк хооронд байгуулсан үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн ерөнхий гэрээг гурван жилээр сунгаж, нөхцөлийг нь сайжрууллаа. Энэхүү хэлцэл нь Монгол, Хятадын худалдаа, төлбөр тооцоо болон санхүүгийн хамтын ажиллагааг дэмжих чухал механизм хэвээр байна.
2026 оны зургаадугаар сарын 26 · 1 мин уншина

Инфляц хоёр оронтой түвшинд хүрч, хүнс, шатахууны үнийн дарамт нэмэгдсэн энэ үед Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгаллаа. Энэ шийдвэр нь мөнгөний бодлого ойрын хугацаанд зөөлрөхгүй, улмаар зээлийн хүү огцом буурах орон зай хязгаарлагдмал хэвээр байгааг харуулж байна.
2026 оны зургаадугаар сарын 25 · 1 мин уншина