Хиймэл оюун, дэвшилтэт технологид суурилсан санхүүгийн цогц платформ болох “Покет” аппликэйшн Монголын финтек салбарт хэрхэн тэргүүлэгч эгнээнд бичигдсэн бэ?

Мэдрэв

Санхүүгийн салбарт өнөөдөр 570 гаруй банк бус санхүүгийн байгууллага (ББСБ) үйл ажиллагаа явуулж байна. Үүнийг дагасан зээлдэгчийн тоо ч цаг, минутаар өссөөр 2026 оны байдлаар насанд хүрсэн нийт хүн амын 70 гаруй хувь нь ББСБ-аар дамжуулан зээл авчээ. Энэ бол бага тоо биш. Өөрөөр хэлбэл, энд өрнөж буй өрсөлдөөн, хэрэгжиж буй бодлого шийдлүүд санхүүгийн салбарт хэр жин дарж байгааг илтгэнэ.

“Покет ББСБ” ХХК 2019 онд “Инвескор ББСБ” ХК-ийн охин компани болон байгуулагдаж, 2020 оны нэгдүгээр улирлаас эхлэн цахим төлбөр тооцоо, цахим зээлийн үйлчилгээ үзүүлэх Pocket аппликэйшнийг зах зээлд нэвтрүүлжээ.

Тухайн үед санхүүгийн байгууллагууд ихэнх нь тус бүрийн бие даасан системтэй, нэгдсэн дижитал дэд бүтэцгүй байв. Үүний улмаас хэрэглэгч нар удаан хүлээлт, хязгаарлагдмал сонголттой тулгарч байсан бол санхүүгийн байгууллагууд өндөр зардал өргөжих боломж хомс бүтэцтэй ажиллаж байлаа.

Бүтээв

Зах зээлд тэд зөвхөн “өрсөлдөгч” байсангүй. Хамтын өсөлт, шинэ боломжийг эрэлхийлж иржээ. Тиймдээ ч бусад ББСБ-уудыг дижитал орчинд нэгдэн үйл ажиллагаа явуулах боломж олгодог Platform-as-a-Service (PaaS) загварыг Монголд анхлан нэвтрүүлсэн финтек компани болоод байна. Ингэснээр зээлдэгч болон зээл олгогч талын үйл ажиллагааг хөнгөвчилсөн санхүүгийн цогц экосистемийг бүрдүүлж чаджээ. Өнөөдрийн байдлаар тус платформд 10 гаруй ББСБ нэгдэн ажиллаж байгаа нь үүний бодит үр дүн юм.

Ингэснээр байгууллагууд өөрсдийн зээлийн систем, аппликейшн, үйлчилгээний дэд бүтцийг шинээр хөгжүүлэх өндөр өртөг, техникийн хүндрэлээс зайлсхийх боломжтой болсноос гадна харилцагчийн бааз бүрдүүлэх, эрсдэл багатай, шалгуур хангасан харилцагч татах зэрэг хүндхэн сорилттой тулгарах шаардлагагүй болжээ.

Банк бус санхүүгийн байгууллагыг зөвхөн зээл олгодог гэж ойлгодог асан цаг саяхан. Харин “Покет” энэхүү ойлголтыг өөрчилж, зээл, дараа төлбөрт худалдан авалтын шийдэл, итгэлцэл, лизинг зэрэг санхүүгийн цогц үйлчилгээг хэрэглэгчдэдээ санал болгож байна. Ингэж өдөр тутмын хэрэгцээнээс эхлээд амьдралын томоохон зорилгоо бодит болгох хүртэлх санхүүгийн бүхий л замналд хэрэглэгчдийнхээ найдвартай хэтэвч байсаар иржээ. Хэрэглэгчээ халамжлах тал дээр манлайлагч компаниудын орлогын өсөлт дунджаар 1.5 дахин хурдан байдгийг “Forbes”-ын судалгаа харуулдаг. Харин жинхэнэ хөрөнгө гэдэг зөвхөн мөнгөн дүнгээр бус хэрэглэгч, харилцагчдын сэтгэл ханамжаар тэтгэгдэж бүрэн бүтэн болдог.

“Покет ББСБ” үүнийг үйлчилгээнийхээ амин чанар болгон ажиллаж байна. Үүний нэг жишээ бол “showroom” салбар байгуулсан явдал байв. “Покет”-ийнхэн худалдааны талбайгүй болон зах зээлд шинээр нэвтэрч буй харилцагчдадаа “showroom” салбараар дамжуулан бүтээгдэхүүнээ худалдаанд гаргах боломжийг нээлээ. Сайн дэд бүтэц, санхүүгийн мэдлэгтэй хэрэглэгч нийлж, жинхэнэ финтекийн экосистем бүрэлдэнэ гэж тэд үздэг. Энэ ч утгаар хэрэглэгчдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх мэдээ, мэдээллийг тогтмол хүргэж, кибер аюулгүй байдлыг хангах арга хэмжээ ч зохион байгуулж иржээ.

Түүчээлэв

"Улс орон бүрийн суурь үндэс залуу үеийнх нь боловсрол дээр тогтдог" хэмээн Грекийн гүн ухаантан Диоген хэлсэн. Харин залууст тэгш хүртээмжтэй, боловсролд ээлтэй зээлийн бүтээгдэхүүн болох “Оюутны сургалтын төлбөрийн зээл”-ийг “Покет”зах зээлд анхлан нэвтрүүлсэн. Энэ бол зөвхөн зах зээлийн тэлэлт биш ирээдүйг харсан тогтвортой хөрөнгө оруулалт мөн. Хэрэглэгчдийн хандлага өөрчлөгдөж, иргэд илүү хурдан, шуурхай үйлчилгээг эрхэмлэх болсон. Харин “Покет ББСБ” дотоод дэд бүтцээ тасралтгүй хөгжүүлсээр аппликэйшн татаж бүртгүүлэхээс эхлээд санхүүгийн үйлчилгээ авах хүртэлх процессыг ердөө дөрвөн минут болгон хялбаршууллаа.

Мөн хэрэглэгчээ урамшуулах лояалти системийг хөгжүүлсэн нь эрсдэл багатай, үнэнч хэрэглэгчийн томоохон баазыг бүрдүүлж чаджээ.

Түүнчлэн 2023 оноос эхлэн “Тогтвортой хөгжлийн тайлан”-г жил бүр танилцуулж ирсэн нь ББСБ-ын салбар дахь хариуцлагатай засаглалын шинэ жишиг болсон юм. Минж бол экологийн тэнцвэрийг хадгалахад чухал хувь нэмэр оруулагч, усны инженер гэгддэг. “Покет ББСБ” ХХК энэхүү амьтныг брэндийн дүрээ болгож, санхүү, байгаль орчны салбарын экосистемийг бэхжүүлэн хөгжиж байна.

Өргөжин тэлэв

Монголын финтек шийдлийг олон улсад, тэр дундаа Төв болон Зүүн Өмнөд Азид нэвтрүүлэх ойрын зорилго “Покет ББСБ”-д бий. Үүнийг бодит болгох эхний алхам нь Сингапурын “Helicap” сангаас хөрөнгө оруулалт татсан явдал байлаа. “Helicap” бол Зүүн Өмнөд Азийн зах зээлд 400 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн, датад суурилсан хөрөнгө оруулалтын шийдэл болон эрсдэлийн удирдлагын үр ашигтай аргачлалаар олон улсад танигдсан платформ юм.

Тэд “Покет ББСБ”-ын засаглал, тогтвортой өсөлтийг үнэлж, 2025 оны сүүлчээр 25 сая ам.долларын санхүүжилтийн гэрээ байгуулжээ.

Мөн технологи, бизнесийн салбарын "The CIO Views" сэтгүүлийн тусгай дугаарт “Покет ББСБ”-ын гүйцэтгэх захирал Д.Оролмаагийн стратегийн сэтгэлгээ, зорилготой манлайлал нь ирээдүйн хүртээмжтэй санхүүгийн экосистемийг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцолжээ. Эдгээр нь зөвхөн нэг компанийн амжилт бус, Монголын финтек салбарын шинэ үеийн эхлэл боллоо. Өнөөдөр санхүүгийн салбарын гол өрсөлдөөн хүү биш хурдаар хэмжигдэж эхэлсэн. Харин өрсөлдөөнийг давсан системийг “Покет ББСБ” хөгжүүлж байна.


Mongolian Economy сэтгүүл, 2026 оны зургаадугаар сарын "Санхүүгийн салбарын гол тоглогчид" тусгай дугаарын 16-17-р нүүр