Дэлхий дахинаа технологийн хөгжил гэрлийн хурдаар шинэчлэгдэж жолоочгүй такси, нисдэг машины үйлчилгээ нэвтэрч, даатгалын салбарт гэхэд л эрсдэлийг хиймэл оюун тооцоолж байна. Гэтэл Монголын нөхцөлд замын хөдөлгөөний дүрмийн зөрчил, түгжрэл, даатгалын нэхэмжлэлийн ойлгомжгүй, удаан процесс зэрэг суурь асуудлууд хэвээр байгаа нь даатгалын салбарын олон улсын хөгжил дэвшил болон дотоодын зах зээлийн бодит байдал хоорондын “ангал”-ыг тод харуулж байна. Энэ цаг үед олон улсын даатгалын салбарт хоёр том шилжилт нэгэн зэрэг явагдаж байна. Нэгдүгээрт, "Reactive" буюу хохирол гарсан хойно ажилладаг загвараас "Proactive" буюу эрсдэлээс урьдчилан сэргийлдэг загварт шилжиж байна.

Хоёрдугаарт, даатгал нь бие даасан бүтээгдэхүүн байхаа больж, бусад үйлчилгээнд шингэх (Embedded Insurance) байдлаар хэрэглэгчийн амьдралд уусаж байна. Жишээлбэл, Швейцарын Swiss Re болон Европын Alan зэрэг компани хиймэл оюун ашиглан нөхөн төлбөрийн процессыг 80 хувь хүртэл хурдасгаж, зардлыг үлэмж бууруулснаар даатгалын үнэ ч дагаад буурч, тэр хэрээр даатгалын хүртээмж нэмэгдэж байна. Технологийн энэхүү үсрэлт нь дундаж давхаргын иргэдийг гэнэтийн санхүүгийн хүндрэлээс хамгаалах нийгмийн хамгааллын том сүлжээ болж байгаа юм. Энэ шилжилтийг хэрэгжүүлж байгаа компани бол "Agula InsurTech". Тэдний хэрэгжүүлж буй шинэ содон үйлчилгээг сийрүүлье.

Даатгалын салбар "экосистем" рүү чиглэж эхэллээ

 Дотоодын даатгалын зах зээлд хэрэглэгчийн итгэлцэл, даатгалын нэхэмжлэлийн удаан, ойлгомжгүй процесс, яг хэрэгтэй үедээ хэрэглэгчийг стресстүүлдэг зэрэг асуудал бэрхшээл олон жил яригдсаар ирсэн. Уламжлалт даатгалын процессыг авч үзвэл хэрэглэгч эхлээд өөрөөсөө зардал гаргаж, дараа нь нөхөн төлбөрөө авах зарчмаар явдаг. Харин "Agula InsurTech" нь энэхүү суурь логикийг өөрчилж, даатгал яг хэрэгцээт мөчид шууд ажилладаг шийдлийг хөгжүүлж байна. Хэрэглэгч эрсдэлтэй нөхцөлд орсон үед систем өөрөө ажиллаж, даатгал бодитоор хэрэгждэг embedded технологийг нэвтрүүлснээрээ онцлог. Энэ нь даатгалыг “нөхөн төлбөр” биш, амьд хамгаалалт болгож байгаа шийдэл юм. Embedded Technology нь таны өдөр тутам үйлчлүүлдэг үйлчилгээ, платформ, эсвэл технологийн дэд бүтцэд "үл үзэгдэх" байдлаар даатгалын үйлчилгээг шингээж өгөхийг хэлнэ.

Даатгал урьдчилан сэргийлсэн ухаалаг хамгаалалт болсноор шинэ үеийн даатгалын өнгө төрхийг тодорхойлж байна

Өөрөөр хэлбэл, хэрэглэгч заавал даатгалын компани дээр очих шаардлагагүй, яг хэрэгцээ гарсан үед нь даатгал өөрөө автоматаар ажиллаж, хэрэглэгчийг хамгаалж байдаг систем юм. Монголд Embedded технологийг "Agula InsurTech" нь логистик, цахим худалдааны платформууд дээр амжилттай хэрэгжүүлж байгаа. Жишээлбэл, цахим платформоор үйлчлүүлэгчдийн бараа бүтээгдэхүүн хулгайд алдагдах, эвдэрч гэмтэх эрсдэлээс "Agula InsurTech"-ийн систем хаана ч үл үзэгдэх хамгаалалтаараа хамгаалдаг. Энэ систем олон улсад ч мөн үйлчилдэг. Тухайлбал, даатгуулагч эмнэлэгт очоод мөнгө, бичиг баримтад санаа зоволгүй эмнэлгийн үйлчилгээг шууд авах боломжтой аяллын даатгал нь үүний нэг жишээ юм.

Эрсдэлийн удирдлагын цогц платформ

 "Agula InsurTech" нь байгууллагын үр ашгийг нэмэгдүүлэх, эрсдэлийг удирдах цогц систем мөн нэвтрүүлээд байна. Үүний үр дүнд уламжлалт аргаар даатгалын гэрээний нэмэлт, өөрчлөлтийг менежерүүд хийдэг "админ" процессыг халж байгууллагууд гэрээгээ онлайнаар ил тод, хоёр талын хяналттай, ямар нэгэн алдаагүй бодитоор удирдах боломжтой боллоо. Хиймэл оюунд суурилсан эрсдэлийн үнэлгээний Business Agula систем нь байгууллагын санхүү, хөрөнгийн эрсдэлийг өдөр бүр хялбар, хурдан шуурхай, ил тод алдаагүй байдлаар зайнаас үнэлэх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх удирдлагын шийдлийг олгодог. Уг систем даатгалыг зөвхөн "гэрээ" төдий хардаг байсан хуучинсаг хандлагыг өөрчилж, хохирол гарсны дараа ажилладаг биш, цаг тутамд ил тод хянадаг хариуцлагын тогтолцоо болгож чадсан юм. Мөн ажилчдын эрүүл мэндийн эрсдэлийг ч хянах боломжтой.

Хүмүүс бидэнд түгээмэл тулгардаг стресс, нойргүйдэл зэрэг 12 амин үзүүлэлтийг ердөө нэг минутын дотор хиймэл оюуны тусламжтайгаар хаанаас ч хянах боломжийг бүрдүүлсэн. Ингэснээр өвдсөн хойно нь нөхөн төлбөр авах биш, харин ажилчдынхаа эрүүл мэнд, амьдралын чанарыг өдөр бүр хянаж, эрсдэлийг бага дээр нь арилгах "дижитал туслах"-тай болж байгаа юм. Даатгал нь ийнхүү урьдчилан сэргийлдэг ухаалаг хамгаалалт болсноор “шинэ үеийн даатгал”-ын өнгө төрхийг тодорхойлж байна. Түүнчлэн технологийн хөгжлийн эрин үед түнш хамтрагчидтайгаа хамтдаа хөгжих боломж олгосон Partner Agula тусгай системийг брокер болон бизнес хамтрагчдадаа зориулан тус компани зах зээлд нэвтрүүлжээ. Partner Agula бол үйл ажиллагааны зардлыг танаж, борлуулалт, бүртгэл, тайлангийн процессыг ил тод, хурдан шуурхай алдаагүй явуулах боломжийг олгох бүрэн автомат систем юм.

Хиймэл оюун даатгалын "тархи" болох нь

Өнөөдөр олон улсын даатгалын салбарт AI "Computer Vision" буюу дүрсийг таньж дүн шинжилгээ хийх замаар хохирлын үнэлгээг асар хурдтай үнэлж байгаа. Энэ технологийн "Монгол хувилбар” болох, Азидаа тавдугаарт жагсдаг Zuragu AI системийг "Agula InsurTech" зах зээлд амжилттай нэвтрүүлжээ. Бүс нутгийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн энэхүү систем нь хэрэглэгчийн амьдралын туршлагад тулгуурласнаараа онцлог. Улаанбаатар хотын хамгийн тулгамдсан асуудлын нэг болох зам тээврийн осол, түүнийг шийдвэрлэх процесс нь хотын түгжрэлд үлэмж нөлөөлдөг. Уламжлалт аргаар бол ослын газарт цагдаа, даатгалын ажилтныг хүлээж хамгийн багадаа 38 минут зарцуулдаг байсан бол Zuragu AI нь ослын зургаас хохирлын үнэлгээг нэг минутын дотор хиймэл оюунаар үнэлдэг. Ингэснээр түгжрэлийг дөрөв дахин бууруулж байгаа юм. Энэ бол зөвхөн даатгалын асуудал биш, нийгэмдээ бодит үр өгөөж өгч буй түгжрэлийн эсрэг инновац билээ.

Zuragu AI нь ослын зургаас хохирлын үнэлгээг нэг минутын дотор хиймэл оюунаар үнэлдэг

"Agula InsurTech" бол зөвхөн даатгалын компани биш. Харин Монголын даатгалын салбарын хуучирсан "араа"-г инженерчлэлийн шийдлээр шинэчилж буй технологийн компани гэж хэлж болно. Дээрх шийдлүүд нь хэрэглэгчийг илүү сайн хамгаалах арга замыг автоматжуулж, улс орны эдийн засгийн дархлааг тогтоож, хэрэглэгчийн санхүүгийн аюулгүй байдлыг дэлхийн жишигт хүргэх гол зорилготой. Өөрөөр хэлбэл, хэрэглэгч даатгал авах биш даатгал өөрөө хэрэглээний нэг хэсэг болох ёстой. "Agula InsurTech" нь энэ шилжилтийг Монголд эхлүүлж, дараагийн шатанд бүс нутгаа тэлэх зорилготой ажиллаж байна