Монголын санхүүгийн зах зээл өдрөөс өдөрт хурдацтай өөрчлөгдөж, хэрэглэгчид илүү ухаалаг, шуурхай, хүртээмжтэй үйлчилгээ шаардах болсон. Энэ үед “Сэндли ББСБ” ХК өөрийн өвөрмөц шийдэл, зоримог стратегиар салбартаа онцгой байр суурийг эзэлж, гол тоглогч нь болжээ. Учир юу гэвэл тус компани 2015 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн Монголын санхүүгийн салбарт тогтвортой өсөлт, инновац шингэсэн шийдлүүдийг нэвтрүүлэн хөгжсөөр ирсэн. “Сэндли ББСБ” ХК өнөөдөр Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон зээл, цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулга, гадаад валют арилжаа, итгэлцэл, факторинг, төлбөрийн баталгаа гаргах зэрэг өргөн хүрээний тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.
Компанийн өсөлт, хөгжил 2022 онд шинэ шатанд гарч, Монголын хөрөнгийн биржид нээлттэй хувьцаат компани болж, гүйцэтгэл, үнэлгээгээр тэргүүлэгчдийн нэг болон “ТОП 20” индекст багтсан нь хөрөнгө оруулагчдын итгэлийг бататгасан чухал үйл явдал байлаа. Өнөөдөр Улаанбаатар хот болон орон нутагт нийт 59 салбараараа дамжуулан иргэд, байгууллагад санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг шуурхай хүргэж, санхүүгийн хүртээмжийг бодитоор нэмэгдүүлж байгаа тэргүүлэгч компани юм.
Мөнгөн гуйвуулгыг дэлхийн өнцөг булан бүрт “Сэндли ББСБ” ХК 2020 онд олон улсын мөнгөн гуйвуулгын “Sendly” аппликэйшнийг зах зээлд амжилттай нэвтрүүлснээр АНУ, Австрали, Канад, Япон, Сингапур, Солонгос, Япон болон Европын холбооны орнуудаас Монгол Улс руу жижиг дүнтэй гуйвуулгыг албан ёсны, найдвартай сувгаар хурдан шуурхай илгээх боломжийг бүрдүүлсэн.
Энэ нь салбартаа онцлох шинэчлэл болсон юм. Үүний дараа 2021 онд WeChat Pay үйлчилгээний албан ёсны түнш байгууллага болж, Монголд ажиллаж, амьдарч буй БНХАУ-ын иргэдэд төлбөрийн хялбар шийдэл санал болгохын зэрэгцээ дотоодын бизнес эрхлэгчдэд Хятадын зах зээлд бараа, үйлчилгээгээ хүргэх, төлбөр тооцоогоо саадгүй хийх шинэ гарцыг нээжээ.
Олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд 2023 оны гуравдугаар сарын 1-нээс БНХАУ-ын Ant Group-ийн охин компанитай албан ёсоор хамтран ажиллаж эхэлснээр“Sendly” аппликэйшнаар дамжуулан МонголУлсаас Alipay данс руу мөнгөн гуйвуулгыг илүү хурдан, найдвартай хийх боломжийг хэрэглэгчдэд олгоод байна. “Ариранг бонд” гаргасан Монголын анхны компани “Сэндли ББСБ” ХК санхүүжилтийн эх үүсвэрээ төрөлжүүлэх зорилгоор Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, үнэт цаасны компаниудтай хамтран нээлттэй болон хаалттай бондуудыг амжилттай татан төвлөрүүлж, түүгээрээ дамжуулан 30 мянга гаруй харилцагчдад шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэжээ. Мөн 2025 онд БНСУ-ын зах зээлд “Ариранг бонд” гаргасан Монголын анхны компани болж, олон улсын хөрөнгийн зах зээлд шинэ түүх бичив.
Түүнчлэн хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчдийнхээ итгэлийг бодит үр өгөөжөөр баталгаажуулж, 2025 оны дөрөвдүгээр сард нийт 1.7 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгосон нь компанийн санхүүгийн тогтвортой байдал, ашигт ажиллагааг илтгэж байна. Компанийн санхүүгийн тогтвортой байдал, засаглалын чанарыг бататгасан үйл явдал 2025 онд болж, MicroFinanza Rating (MFR) байгууллагаас кредит зэрэглэл, Монгол Улсын “Онч кредит” ХХК-аас “mn A-” тогтвортой зэрэглэл тус тус авчээ. Үүнээс гадна Мэдээллийн аюулгүй байдал менежментийн тогтолцооны Олон улсын ISO 27001:2022 стандартыг дөрөв дэхь жилдээ амжилттай нэвтрүүлсэн. Мөн Монголын ипотекийн корпорацитай хамтран гадаадад ажиллаж, амьдарч буй Монгол иргэдэд зориулсан ногоон орон сууцны зээлийн бүтээгдэхүүнийг хэрэгжүүлж, санхүүгийн хүртээмжийг шинэ түвшинд хүргэж байгаа аж.
Ийнхүү “Сэндли ББСБ” ХК технологид суурилсан санхүүгийн шийдлийг хөгжүүлж, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар харилцагчдынхаа хэрэгцээнд нийцсэн, хүртээмжтэй, найдвартай үйлчилгээг тасралтгүй хүргэсээр байна.
2025 он өсөлтийн жил байв “Сэндли ББСБ” ХК дотоодын болон олон улсын банк, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулалтын сангуудаас санхүүжилтийн эх үүсвэрийг амжилттай татан төвлөрүүлж, зээлийн багцаа эрчимтэй өсгөжээ. Үүний зэрэгцээ зээлийн судалгаа, шинжилгээг автоматжуулж, гар ажиллагааг бууруулсан. Мөн Сингапур, Хонконг, Канад, БНСУ-аас мөнгөн гуйвуулга хүлээн авах боломжийг бүрдүүлж, Хөшигийн хөндийн Олон улсын нисэх онгоцны буудалд 58 дахь салбараа нээн, валют арилжааны үйлчилгээг жуулчид болон хэрэглэгчдэд түргэн шуурхай хүргэж эхэлжээ. Эдгээр ажлын үр дүнд нийт актив нь өмнөх оноос 25 хувиар өсөж, 125.3 тэрбум төгрөгт, зээлийн багц 33.3 хувиар нэмэгдэн 104.58 тэрбум төгрөгт, цэвэр ашиг 9.4 тэрбум төгрөгт тус тус хүрчээ.

Ирээдүйг тодорхойлогч Финтек хөгжлийн эрин үед “Сэндли” дагах биш, манлайлах зорилготой байгаа нь үйл ажиллагааных нь хурдаас харагдаж байна. Уламжлалт зээл болон дижитал мөнгөн гуйвуулгын хосолсон үйлчилгээний загвараар ажилладаг “Сэндли ББСБ” ХК зүгээр нэг санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч биш. Тэд боломжийг нээж, итгэлийг бүтээж, ирээдүйг хурдлуулж буй шинэ үеийн санхүүгийн хүч юм.
Mongolian Economy сэтгүүл, 2026 оны зургаадугаар сарын "Санхүүгийн салбарын гол тоглогчид" тусгай дугаарын 34-35-р нүүр


