Монгол Улсын санхүүгийн зах зээлд банк бус санхүүгийн байгууллагууд (ББСБ) чухал байр суурь эзэлсээр ирсэн билээ. Тэд зөвхөн зээл олгохоос гадна санхүүгийн хүртээмжийг тэлж, жижиг, дунд бизнесийг дэмжин, эдийн засгийн тогтвортой өсөлтөд бодит хувь нэмэр оруулсаар байгаа. Энэ салбарын ууган төлөөлөгчдийн нэг болох “Хөгжил Финанс ББСБ” ХХК 22 жилийн туршлага, тогтвортой, хариуцлагатай үйл ажиллагаагаар онцгойрон ялгардаг. Тус байгууллага 2004 онд Монголбанкнаас санхүүгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш зээл, итгэлцэл, валютын арилжаа, төлбөрийн баталгаа зэрэг санхүүгийн цогц үйлчилгээг харилцагчдадаа хүргэж иржээ.

Өнгөрсөн хугацаанд үйл ажиллагааны цар хүрээг шат дараатай өргөжүүлж, салбар нэгжээ нэмэгдүүлэхийн зэрэгцээ программ хангамжийн шинэчлэл, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд анхаарч иржээ. Мөн компанийн засаглал, эрсдэлийн удирдлагыг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлснээр зах зээлд тогтвортой, найдвартай байр суурь бүрдүүлж чадсан байна.“Хөгжил Финанс ББСБ” ХХК-ийн үйл ажиллагааны нэгэн гол онцлог нь харилцагч төвтэй бодлого юм. Тэд жижиг, дунд, бичил бизнес эрхлэгчид болон иргэдийн хэрэгцээ, онцлогт нийцсэн зээлийн бүтээгдэхүүн санал болгож, зээл олголтоо харилцагчийн бизнесийн өсөлт, орлогын нэмэгдэл, санхүүгийн эрсдэлийг бууруулахад чиглүүлдэг.

Түүнчлэн зээлийн хүүг салбарын дунджаас доогуур түвшинд баримтлах бодлого нь хэрэглэгчдэд ээлтэй, хүртээмжтэй шийдэл болж чаджээ.

Нийгмийн хариуцлагын хүрээнд тус байгууллага Дэлхийн банкны “Тогтвортой амьжиргаа” төсөлд түшиглэн 2008-2022 онд бага орлоготой өрхүүдийг дэмжих бичил зээлийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн. Үүний зэрэгцээ хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд санхүүгийн зөвлөгөө өгч, бизнесээ өргөжүүлэх, бэхжүүлэхэд нь бодит дэмжлэг үзүүлдэг нь тэдний хариуцлагыг улам бататгана. Түүнчлэн байгууллагын амжилтын суурь нь хүний нөөцийн оновчтой бодлого гэдгийг тэд бодитоор харуулж байгаа. Ажилтнуудынхаа мэдлэг, ур чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд онцгой анхаарч, сургалт хөгжил, гүйцэтгэлд суурилсан урамшуулал, хувьцаа эзэмших боломж, орон сууцны хөнгөлөлттэй зээл зэрэг цогц дэмжлэгийг хэрэгжүүлснээр багийн тогтвортой байдал, бүтээмжийг хангажээ.

Үүний үр дүнд харилцагчидтайгаа итгэлцэлд суурилсан урт хугацааны, бат бөх харилцаа тогтоож чадсан юм. Цаашид тус компани санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, тэр дундаа ногоон зээл, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, байгаль орчинд ээлтэй санхүүжилтийг хөгжүүлэхэд түлхүү анхаарч ажиллах юм. Энэ хүрээнд зээлийн багцын 30 хувийг эмэгтэйчүүдэд, 10 хувийг ногоон зээлд чиглүүлэх зорилт дэвшүүлсэн нь цаг үеэ мэдэрсэн, жендерийн мэдрэмжтэй, алсын хараатай бодлого болохыг илтгэнэ. Ийнхүү бичил санхүүгийн салбарын хөгжилд бодит хувь нэмрээ оруулж буй “Хөгжил Финанс ББСБ” ХХК тогтвортой өсөлт, хариуцлагатай санхүүжилтийн тод жишээ болон хөгжсөөр байна.

Mongolian Economy сэтгүүл, 2026 оны зургаадугаар сарын "Санхүүгийн салбарын гол тоглогчид" тусгай дугаарын 40-р нүүр