Монгол Улсад орчин цагийн санхүүгийн тогтолцоо бий болсноос хойших 35 жилийн есөн жилд нь “Нөмөр Кредит ББСБ” ХХК салбарын нэг эд эс болон үйл ажиллагаа явуулж байна. Танай хамт олон харилцагчдадаа нөөлөгтэй үйлчилгээ үзүүлэхийг зорьж ажилладгаа онцолсон. Энэ зорилгынхоо хаана явж байна вэ?

Бид өөрсдийгөө зорилгодоо хүрсэн гэж хэлэхээс илүүтэйгээр зөв чиглэлдээ тогтвортой урагшилж байна гэж хардаг. Анх гурван ажилтан, нэг оффистой үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөдөр 100 гаруй ажилтантай болж, 700 мянга гаруй харилцагчид үйлчилгээ үзүүлдэг болсон байна. 

Гэхдээ бидний хувьд өсөлтийг зөвхөн тоогоор хэмжихээс илүүтэйгээр харилцагчдад бодит үнэ цэн, эерэг нөлөө үзүүлж чадаж байна уу гэдэг нь илүү чухал. Энэ утгаараа харилцагчдын 78 хувь нь биднийг найз нөхөд, ойр дотнын хүмүүстээ санал болгодог гэсэн сэтгэл ханамжийн судалгааны үр дүнг бид хамгийн үнэ цэнтэй үнэлгээ гэж хардаг.

Хэрэглэгчдийн аль бүлэгт анхаарал хандуулж ажиллаж байна вэ?

Манай компани анх байгуулагдсан цагаасаа харилцагчдадаа хүртээмжтэй, хурдан хялбар санхүүгийн үйлчилгээ хүргэхийг зорьж ирсэн. Өнгөрсөн хугацаанд бид бүтээгдэхүүний тоог нэмэхээс илүүтэйгээр харилцагчдын хэрэгцээ, хэрэглээний хэв маяг хэрхэн өөрчлөгдөж байгаад төвлөрч, технологийн хөгжүүлэлтийг хийж ирсэн. Тухайлбал, эмэгтэй бизнес эрхлэгчдийн сегментэд түлхүү анхаарч, “Ээж ээ та чадна” хөтөлбөрөөр дамжуулан бизнесээ өргөжүүлэх, ажлын орчин, тоног төхөөрөмжөө сайжруулахад нь зориулсан хөнгөлөлттэй санхүүгийн шийдлүүдийг санал болгож байгаа.

Энэ нь зөвхөн санхүүжилт олгохоос гадна өрхийн орлого, жижиг бизнесийн тогтвортой өсөлтийг дэмжих зорилготой.

Мөн оюутан, залуучуудын сегментийг урт хугацааны хамгийн чухал хөрөнгө оруулалт гэж хардаг. “Чамайг дэмжье” хөтөлбөрийн хүрээнд их, дээд сургуулиудтай хамтран 500 гаруй оюутан, залууст сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлээд байна. 

Боловсролд хийж буй хөрөнгө оруулалт нь ирээдүйн чадварлаг хүний нөөц, эдийн засгийн өсөлттэй шууд холбоотой гэж бид үздэг. Цаашид ч бид харилцагчдынхаа бодит хэрэгцээнд суурилсан, илүү хүртээмжтэй, дижитал санхүүгийн үйлчилгээг хөгжүүлэхэд төвлөрөн ажиллана.

Танай хамгийн их эрэлттэй үйлчилгээ юу вэ? 

Бид харилцагчдынхаа хэрэгцээ, онцлогт тулгуурласан найман бүлгийн 12 нэр төрлийн санхүүгийн шийдлийг санал болгож байна. Үүнээс хамгийн өндөр эрэлттэй нь харилцагч гар утсаа ашиглан хоёр минутын дотор санхүүгийн асуудлаа шийдвэрлэдэг цахим зээл юм. Жижиг, дунд бизнес эрхлэгчид маань өдрөөс өдөрт өөрчлөгдөж буй бизнесийн орчинд хурдан хариу үйлдэл хийх замаар дасан зохицох шаардлага нэмэгдэж буйтай холбоотойгоор бид 24 цагийн дотор зээлийг нь шуурхай судлан, шийдвэрлэж байгаа. Энэ манай дараагийн хамгийн эрэлттэй бүтээгдэхүүний нэг. 

Зээлийн бусад аппликэйшнаас “Нөмөр” юугаараа ялгарах вэ?

Нэгдүгээрт, манай харилцагчдын дуу нэгтэй онцолдог, мөн судалгааны үр дүнд тогтмол илэрдэг нэг гол давуу тал бол халуун дулаан, хүн төвтэй харилцаа юм. Санхүүгийн хэрэгцээ, зээлийн үйлчилгээ нь олон хүний хувьд эмзэг сэдэв байдаг. Тиймээс бид харилцагч бүртэй “байгууллага үйлчилгээ үзүүлж байна” гэх албан байр сууринаас бус, харин тэдний нөхцөл байдлыг ойлгож, хэрэгцээнд нь нийцсэн шийдлийг хамтдаа эрэлхийлэх хандлагаар харилцахыг эрхэмлэдэг.

Ялангуяа тэргүүн фронтод ажиллаж буй ажилтнуудын маань эелдэг, анхааралтай харилцаа болон брэндийн дуу хоолой нь харилцагчдад “Бид таныг ойлгож байна. Танд тохирох шийдлийг хамтдаа олъё” гэсэн мэдрэмжийг хүргэхэд чиглэдэг. Хоёрдугаарт, ил тод байдлыг чухалчилдаг. Манай бүтээгдэхүүн үйлчилгээ тодорхой, нуугдмал шимтгэл, ойлгомжгүй нөхцөлгүй бөгөөд харилцагчид аппликэйшнаар дамжуулан нийт зардал, төлөлтийн мэдээллээ хүссэн үедээ хянах боломжтой.

Танай бүтээгдэхүүн үйлчилгээний нэг онцлог нь уян хатан нөхцөл гэсэн байна. Үүнийг тайлбарлаж өгөөч?

Уян хатан нөхцөл гэдэг нь харилцагч бүрийн орлого, хэрэглээ, санхүүгийн хэв маяг харилцан адилгүй байдгийг ойлгож, түүнд нь нийцсэн шийдэл санал болгохыг хэлж байгаа юм. 

“Нөмөр”-ийн үйл ажиллагааны үр дүн эцэстээ ямар байна гэж та бүхэн тооцоолж байна?

Бидний ажлын эцсийн үр дүн нь санхүүгийн үйлчилгээгээр хязгаарлагдах бус, харилцагчдынхаа амьдралд бодит эерэг өөрчлөлт авчрахад чиглэдэг. Тиймээс бидний санал болгож буй бүтээгдэхүүн, үйлчилгээ хүртээмжтэй, боломж олгосон, урам зориг өгсөн үнэ цэн агуулсан байхыг зорьдог.

Цаашилбал, бид зээл авсан харилцагчдаа тогтвортой орлогын эх үүсвэртэй болж, хуримтлал бий болгон, эрсдэлд илүү тэсвэртэй байж, урт хугацаанд өсөлтөө хадгалахад нь бодит хувь нэмэр оруулах стратегийн зорилт тавьж ажиллаж байна.

“Нөмөр”-ийн хувьд үндэсний хөрөнгө оруулалттай компани. Энэ нь юуг илэрхийлж байна вэ?

Манай хувь нийлүүлэгчид, хөрөнгө оруулагчид, хамт олон зуун хувь Монгол Улсын иргэдээс бүрддэг бөгөөд “Нөмөр” аппликэйшн нь Монгол инженер, хөгжүүлэгчдийн ур ухаан, технологийн шийдэл дээр суурилан бүтээгдсэн учраас бид өөрсдийгөө Монголдоо үнэ цэн бүтээж буй үндэсний үйлдвэрлэгч буюу технологийн компани гэж хардаг.

Mongolian Economy сэтгүүл, 2026 оны зургаадугаар сарын "Санхүүгийн салбарын гол тоглогчид" тусгай дугаарын 44-45-р нүүр