Таван жилийн өмнө санхүүгийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, илүү хялбар, илүү найдвартай болгох зорилгоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн “Таван Богд Финанс ББСБ” ХХК нь салбарынхаа тэргүүлэгчдийн нэг болж, таван жилийн ойгоо амжилт бүтээлээр дүүрэн угтаж байна. Өнгөрсөн хугацаанд тус байгууллага зөвхөн бизнесийн өсөлтөөр бус, хэрэглэгчдийн итгэл, үйлчилгээний чанар, дижитал шинэчлэлээрээ ялгарч чаджээ. Үүний бодит илэрхийлэл нь Монгол Улсын Засгийн газар болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас шалгаруулдаг ТОП-100 аж ахуйн нэгжийн жагсаалтад багтаж, банк бус санхүүгийн байгууллагын салбартаа тэргүүлэх байр суурийг эзэлсэн явдал юм.

Энэ амжилтын ард олон улсын стандартад нийцсэн үйлчилгээ, мэдээллийн аюулгүй байдлыг эрхэмлэсэн бодлого, харилцагч төвтэй соёл нуугддаг юм.
“Таван Богд Финанс ББСБ” ХХК нь мэдээллийн аюулгүй байдлын ISO/IEC 27001:2022 стандартыг дөрөв дэх жилдээ амжилттай баталгаажуулж, дижитал харилцагчийн туршлагын IDCXS2022:02 стандартыг хоёр дахь жилдээ “Олон Улсын Төгөлдөршил” түвшинд үнэлүүлсэн нь хэрэглэгчдэдээ өгч буй үнэ цэнийн тодорхой нотолгоо билээ. Тус байгууллагын амжилт, хөгжлийг тоо баримт тодорхой илэрхийлнэ. PayOn аппликейшн нь өнгөрсөн хугацаанд 1.9 сая гаруй удаа татагдаж, нийт 3.1 сая гаруй хэрэглэгчид хүрчээ. Харин сошиал орчин дахь нийт хандалт 210 саяд хүрсэн нь дижитал санхүүгийн үйлчилгээг хэрэглэгчдийн өдөр тутмын амьдралын нэг хэсэг болгож чадсаны илрэл билээ.
“Таван Богд Финанс ББСБ”-ын онцлог нь санхүүгийн үйлчилгээг нийгэм, байгаль орчны хариуцлагатай уялдуулан хөгжүүлдэгт оршдог.
Үүний нэг жишээ нь, хэрэглэгчдийг идэвхтэй хөдөлгөөнд уриалж, алхам бүрийг байгальд ээлтэй үйлдэлд хөтөлдөг “TreeOn” төсөл юм. Төслийн хүрээнд хэрэглэгчдийн цуглуулсан алхалтын тоо 3.9 тэрбумыг давж, 158 мянган виртуал мод ургасан байна. Үүний үр дүнд 1.530 модыг бодитоор тарьж ургуулснаар 30.600 кг нүүрсхүчлийн хийг шингээх боломж бүрджээ. Энэ нь технологи, санхүү, тогтвортой хөгжлийг нэг дор нэгтгэсэн бодит үр дүн юм. Таван жилийн өмнө эхэлсэн энэхүү аялал итгэл дээр суурилж, хичээл зүтгэлээр батжин өнөөдөр амжилтын шинэ хуудсыг нээж байна. Цаашид “Таван Богд Финанс ББСБ” ХХК санхүүгийн хүртээмжийг улам нэмэгдүүлж, мэдээллийн аюулгүй байдал, дижитал инновац, тогтвортой хөгжлийг хослуулсан шийдлүүдийг хэрэглэгчдэдээ хүргэхийг зорьж байна.
Mongolian Economy сэтгүүл, 2026 оны зургаадугаар сарын "Санхүүгийн салбарын гол тоглогчид" тусгай дугаарын 60-р нүүр


