Автомашин, тээвэр, энтертайнмент, аялал, онлайн худалдаа,“powerbank” түрээс, гэр бүлийн ухаалаг үйлчилгээ буюу хүүхдийнхээ байршлыг харах, дансыг нь цэнэглэх зэрэг өдөр тутмын бүхий л үйлчилгээг нэг платформд төвлөрүүлсэн нь хэрэглэгчдийн дижиталаар үйлчилгээ авах зан төлөвийг илүү хялбар, энгийн болгож байгаа юм.

Үүний зэрэгцээ тэд виртуал кредит карт, хуваан төлөх PayLater үйлчилгээ, мөн урт хугацааны лизинг гэх мэт финтек бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлж цахим хэтэвчинд багтаан хэрэглэгчдийн санхүүд дарамтгүй, төлбөрийн сонголтуудыг санал болгож байна. Өнөөдрийн байдлаар Toki-ийн зээлийн бүтээгдэхүүнүүдийг ашигладаг бүртгэлтэй 400 мянган хэрэглэгч, Toki Pay хэтэвч нээж цахим мөнгөний гэрээ байгуулсан 1.5 сая гаруй хэрэглэгч зэрэг хамгийн том финтек хэрэглэгчийн бааз суурийг бүрдүүлжээ.

Хиймэл оюунд суурилсан финтек экосистем Дижитал санхүүгийн зах зээлийн өрсөлдөөнд Toki апп-ын байгуулж буй финтек экосистем анхаарал татаж байна.

Тус платформын ард хэрэглэгчийн санхүүгийн зан төлөвийг олон өнцгөөс үнэлдэг хиймэл оюун, машин сургалт (machine learning)-д суурилсан шийдвэр гаргалтын систем ажилладаг. Tэдний “Credit Score” систем хэрэглэгчдийн худалдан авалтын хэв маяг, төлбөрийн түүх, санхүүгийн сахилга бат зэрэг олон төрлийн өгөгдөлд дүн шинжилгээ хийж, цаашдын төлбөрийн зан төлөв болон эрсдэлийн магадлалыг илүү нарийвчлалтай таамагладаг. 

Үүний үр дүнд хэрэглэгчид өөрийн төлбөрийн чадвар, хэрэглээний онцлогт тохирсон санхүүгийн бүтээгдэхүүнийг илүү хялбараар авах бол зээл гаргагч талд эрсдэлийн удирдлага, шийдвэр гаргалтын хурд, үйлчилгээний хүртээмж зэрэг нь зэрэгцэн сайжирч буй нь дижитал санхүүгийн дараагийн шатны хөгжлийг илтгэх үзүүлэлт болж байна.

Мөн Toki апп хэрэглэгчийн танин баталгаажуулалтын технологио шинэ түвшинд гаргаж “Amazon Rekognition Face Liveness” шийдлийг нэвтрүүлсэн бөгөөд уг технологи нь бодит хэрэглэгчийг танин баталгаажуулж, хуурамч этгээдээр нэвтрэх оролдлого, цахим залилангийн эрсдэлийг бууруулахад чиглэдэг. Мөн хэрэглэгчийн мэдээллийг Юнител группийн дотоод дата төвд хадгалж, мэдээллийн аюулгүй байдлыг өндөр түвшинд хангах бодлого баримталж байгаа нь хэрэглэгчийн итгэлцлийг хамгаалах стратегийн нэг хэсэг болж байна.

Финтекийн ирээдүй ганцаараа өсөхдөө биш, экосистемээрээ өсөхдөө байдаг

Н.Бямбасүрэн Toki апп-ын Бизнес хөгжил, маркетингийн албаны захирал

Хэрэглэгчийн тоо, санхүүгийн шийдлүүдийг харахад томоохон экосистемийг бий болгох зураглал ажиглагдаж байна. Ирэх таван жилд та бүхэн Toki апп-ыг ямар түвшинд хүргэнэ гэж төсөөлж байна вэ?

Toki-г бид зөвхөн нэг апп бус хэрэглэгчийн өдөр тутмын амьдралын дижитал төв цэг байх ёстой гэж үздэг. Анх lifestyle супер апп гэсэн концепцоор эхэлсэн ч өнөөдөр хэрэглэгчдийн хэрэгцээ илүү өргөжиж, өдөр тутмын үйлчилгээ, худалдаа, төлбөр тооцоо, санхүүгийн шийдлүүд нэг дор төвлөрөх шаардлага улам нэмэгдэж байна. Ирэх таван жилийн бидний гол зорилго бол Toki-г зөвхөн үйлчилгээ үзүүлдэг платформоос хэрэглэгчийн амьдралын хэв маяг, санхүүгийн хэрэгцээ, дижитал хэрэглээг холбосон үндэсний хэмжээний дижитал экосистем болгон хөгжүүлэх юм.

Ялангуяа финтекийн хувьд илүү ухаалаг, дата өгөгдөлд суурилсан, хэрэглэгч бүрд тохирсон санхүүгийн бүтээгдэхүүн, embedded finance шийдлүүдийг өргөжүүлнэ. Эцсийн зорилго бол хэрэглэгч ямар нэг үйлчилгээ авах бүрд санхүүгийн шийдэл нь саад биш, энгийн нэг хэсэг болсон байх юм.

Анх lifestyle супер апп-аар эхэлж байсан Toki салбарынхаа бусад тоглогчидтой, тухайлбал, ББСБ, ҮЦК, даатгал, банктай хэрхэн уялдаж ажиллах боломжтой вэ?

Бид Toki-г олон төрлийн байгууллагуудыг хэрэглэгчтэй холбох нээлттэй дижитал платформ гэж хардаг. Банк, ББСБ, даатгал, үнэт цаасны компаниуд бүгд өөр өөрийн давуу талтай. Харин Toki-ийн давуу тал бол хэрэглэгчийн өдөр тутмын идэвхтэй хэрэглээ, технологийн хүртээмж, дата intelligence юм.

Энэ утгаараа бид өөрсдөө бүх үйлчилгээг хийхээс илүү, түншүүдийн бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэд илүү ухаалаг, хялбар байдлаар хүргэх distribution layer болох боломжтой. 

Цаашдаа дижитал даатгал, хамтарсан зээлийн бүтээгдэхүүнүүд, wealth-tech чиглэлүүдэд хамтын ажиллагаа улам өргөжнө гэж харж байна. Финтекийн ирээдүй ганцаараа өсөхдөө биш, экосистемээрээ өсөхдөө байдаг.

Toki апп-ын хиймэл оюунд суурилсан “Credit Score” систем нь санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг хэрхэн өөрчилнө гэж та төсөөлж байна вэ?

Уламжлалт санхүүгийн үнэлгээ ихэвчлэн өнгөрсөн мэдээлэлд тулгуурладаг. Харин өнөөдрийн дижитал орчинд хэрэглэгчийн бодит зан төлөв, хэрэглээний хэв маяг, санхүүгийн сахилга бат илүү өргөн зураг өгч чаддаг болсон. Toki-ийн Credit Score нь behavior score, collection score, fraud intelligence зэрэг олон төрлийн machine learning модель ашиглаж, хэрэглэгчийн эрсдэлийг илүү нарийвчлалтай үнэлж байна. Энэ нь хоёр том өөрчлөлт авчирна. 

Нэгдүгээрт, санхүүгийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэнэ. Өмнө нь уламжлалт шалгуураар санхүүгийн үйлчилгээ авч чаддаггүй байсан хэрэглэгчид ч өөрийн бодит дижитал зан төлөв дээр үндэслэн санхүүгийн үйлчилгээ авах нөхцөл бүрдэнэ. Хоёрдугаарт, санхүүгийн үйлчилгээ илүү personalization-тай болно. Бүгдэд ижил бүтээгдэхүүн санал болгодог үе өнгөрч байна. Хэрэглэгч бүрд тохирсон үйлчилгээг зөв мөчид, зөв нөхцөлтэй санал болгосноор илүү хариуцлагатай санхүүгийн эрин үе эхэлнэ.

Mongolian Economy сэтгүүл, 2026 оны зургаадугаар сарын "Санхүүгийн салбарын гол тоглогчид" тусгай дугаарын 62-р нүүр