Таны бүтээл бол таны оюуны хөдөлмөр, ур чадвар, үнэ цэн юм. Тиймээс бүтээлээ туурвихаас эхлээд түгээх, ашиглуулах, бусдад шилжүүлэх хүртэлх бүхий л үе шатанд зохиогчийн эрхээ мэдэж, хамгаалах нь чухал.
“Бүтээлээ хамгаал” мэдээллийн постерын цувралаар бид зохиогчийн эрхийн үндсэн ойлголт, ямар бүтээл эрхийн хамгаалалтад хамаарах, бүтээлээ хэрхэн бүртгүүлэх, ашиглуулахдаа юуг анхаарах, эрх зөрчигдсөн тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар ойлгомжтой, практик мэдээллийг хүргэж байна.
Энэхүү цуврал нь зохиогч, уран бүтээлч, дизайнер, гэрэл зурагчин, контент бүтээгч, хэвлэл мэдээллийн ажилтан болон оюуны бүтээл туурвиж, ашиглаж буй хүн бүрд зориулагдсан болно.
Бүтээлээ мэдье. Эрхээ хамгаалъя. Оюуны хөдөлмөрөө үнэлүүлье!











