Монгол Улсын нийт гадаад худалдааны эргэлт 2025 онд 27 тэрбум ам.долларт хүрснээс 15.7 тэрбум нь экспорт, 11.3 тэрбум нь импорт байна. Орос улс Монголын эрчим хүчний чухал эх үүсвэр хэвээр байгаа бөгөөд түлш, цахилгаан эрчим хүчний импортын дийлэнх хэсгийг хангадаг. Хоёр улсын Засгийн газар Евразийн Эдийн засгийн холбооны худалдааны хэлэлцээр зэрэг шинэ механизмуудыг хэрэгжүүлж байгаа тул бизнес эрхлэгчид энэхүү “эрч” цаашид урт хугацааны, бүтцийн шинжтэй хамтын ажиллагаанд хүргэх үү, эсвэл богино хугацааны улс төрийн зохицуулалттай холбоотой хэвээр үлдэх үү гэдгийг анхааралтай ажиглаж байна.

Ирээдүйн хамтын ажиллагааг дэмжих санаачилгууд

Энэхүү нааштай чиг хандлага нь иргэний нийгмийн санаачилгууд, бизнесийн түншлэлүүдээр улам бүр баяжиж байна.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд мэргэжлийн холбоод, экспортыг дэмжих төвүүд нь хоёр улсын бизнес эрхлэгчдийн хоорондох шууд харилцааг ихээр дэмжих болсон.

Байгууллагууд хоорондын энэхүү хамтын ажиллагаа хөрсөн дээр хэрхэн бодит хэлцэл болон бууж, хэрэгжиж байгааг нэгэн жишээгээр өгүүлье. Энэ оны нэгдүгээр сарын сүүлчээр Оросын Владимир муж болон Санкт-Петербургийн экспортыг дэмжих төвүүд Улаанбаатар хотод худалдаа, зуучлалын арга хэмжээ зохион байгуулж, найман салбарын бизнес эрхлэгчид Монгол дахь түншүүд, компаниудтай нүүр тулан уулзсан юм.

Уг арга хэмжээний гол оролцогч бүс нь Владимир мужийн Экспортыг дэмжих төв байлаа. Тус мужаас барилга, мал эмнэлэг, химийн үйлдвэрлэл, шилний үйлдвэрлэл, хүнсний түүхий эдийн үйлдвэрлэл, шар айраг, хаалга үйлдвэрлэл зэрэг олон салбарын аж ахуйн нэгжүүд хүрэлцэн ирсэн юм.

Зохион байгуулагчдын тухай

2026 оны дөрөвдүгээр сараас эхлэн Оросын экспортыг дэмжих төвүүдийг удирдлагаар хангах үүргийг Аж үйлдвэр, худалдааны яаманд шилжүүлсэн бөгөөд энэ нь мужуудын үйлдвэрлэгчдэд үзүүлэх үйлчилгээний хүрээг тэлэх хүлээлттэй байна.

Владимир мужийн талаас бизнес уулзалтыг Экспортыг дэмжих төв зохион байгуулсан бөгөөд тус байгууллага 2017 оны гуравдугаар сараас хойш экспортод чиглэсэн үйлдвэрлэл эрхэлдэг орон нутгийн үйлдвэрлэгчдэд олон улсын зах зээлд гарах, бүс нутгийн экспортын ерөнхий чадавхыг бэхжүүлэхэд туслах зорилготой ажиллаж байна.

Тус төв нь олон улсын болон бүс хоорондын хамтын ажиллагааны нэгж болж, холбооны гүйцэтгэх засаглалын байгууллагууд, Оросын гадаад дахь худалдааны төлөөлөгчийн газрууд, бизнес холбоодтой үйл ажиллагаагаа уялдуулж, компаниудыг гадаадын зах зээлд гарахад нь тусалдаг.

лангуяа гадаадын худалдан авагчид болон түншүүд хайх, олон улсын үзэсгэлэнд оролцоход нь бүс нутгийн болон компаниудыг бүүтээр дэмжих, гадаадад В2В арга хэмжээ зохион байгуулах, гадаадын төлөөлөгчдийг Владимир мужид зочлуулахад гол үүрэг гүйцэтгэж байна.

Тус төв 2026 оноос эхлэн үйлдвэрлэгчээс эцсийн хэрэглэгч хүртэлх ачааны логистикт дэмжлэг үзүүлж эхэлсэн. Өмнө нь зөвхөн ОХУ-ын нутаг дэвсгэр дотор, гадаад улсын хил хүртэл ийм үйлчилгээ үзүүлэх боломжтой байсан юм. Мөн экспортын талаар тогтмол сургалтын хөтөлбөр, семинар явуулж, компаниудыг Оросын Экспортын төвийн “Орост үйлдвэрлэв” гэрчилгээ авах, экспортын санхүүжилт, даатгалд хамрагдах, жижиг, дунд үйлдвэрүүдэд НӨАТ-ыг хялбаршуулсан буцаан олголт авах зэрэг үйлчилгээнд хамруулж байна. Үүнээс гадна жил бүр мужийн хамгийн амжилттай экспортлогчдод “Оны шилдэг экспортлогч” шагналыг гардуулдаг.

Улаанбаатарт болсон бизнес аргахэмжээнд Владимир мужийн дараах компаниуд оролцов:

  • ООО «Торговый Дом “БиАгро” - мал эмнэлгийн бэлдмэл үйлдвэрлэл

  • АО завод “Ветеринарные препараты”- мал эмнэлгийн бэлдмэл үйлдвэрлэл.

  • ООО “МобилГрупп” - үйлдвэрлэлийн эд анги, шилэн сав, хэвний үйлдвэрлэл

  • Гар аргаар бяслаг үйлдвэрлэгч Яхаев Иван Михайлович

  • ООО “Фабрика дверей TRIADOORS”- дотор хаалга үйлдвэрлэгч

  • Улаанбаатарт болсон бизнес арга хэмжээнд Санкт-Петербургийн дараах компаниуд оролцов:

    Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Санкт-Петербургийн таван компани багтсан:

    • “Кронос СПБ” ХК – үйлдвэрийн зориулалттай будаг, бүрээсийн материалын үйлдвэр

  • “Лайф-флай” ХХК – програм хангамж

  • “Парафарм” ХХК – эм, хүнсний нэмэлтийнхудалдаа

  • “Эйва-про” ХХК – талх нарийн боовны эсгэгч, амтлагчийн үйлдвэр

  • Спиртийн агууламж бага бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Екатерина Михайловна Сорочинская

  • Санкт-Петербург нь Оросын экспортын зах зээлийн тэргүүлэгч төвийн нэг бөгөөд тус хотод 190 гаруй улстай худалдаа хийдэг экспортод чиглэсэн үйл ажиллагаа бүхий 7000 гаруй аж ахуйн нэгж бий. Радио электроник, эрчим хүч болон тээврийн тоног төхөөрөмж, мэдээллийн технологи, эм үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэл, өндөр технологи зэрэг салбар нь ОХУ-ын “Умард нийслэл”-ийн аж үйлдвэрийн чадавхыг бүрэн илэрхийлдэг. Эдгээр чиглэл нь Санкт-Петербургийн экспортын онцлог бөгөөд олон улсын тавцанд ч өндөр нэр хүндтэй юм.

    Санкт-Петербург нь гадаадын компаниудад зориулж, орон нутгийн үйлдвэрлэгчдийн тухай бүрэн мэдээлэл агуулсан дижитал платформ буюу Экспортлогчдын нэгдсэн санг ажиллуулдаг. Ердөө хэдхэн товшилтоор сонирхсон ханган нийлүүлэгчээ олж, бүтээгдэхүүнтэй нь танилцаж, шууд холбогдох боломжтой тус санд (spbexporter.ru) нэвтрэхэд үнэ төлбөргүй юм.

    Нэмж дурдахад, гадаадын компаниуд Санкт-Петербургийн Экспортыг дэмжих төвд хандсанаар найдвартай ханган нийлүүлэгч сонгох, хэлэлцээ хийх, Санкт-Петербургийн үйлдвэрлэгчидтэй харилцан ашигтай харилцаа тогтоох зэрэг олон тусламжийг авах боломжтой.

    Тус төвийн ерөнхий захирал Мария Ершова “Бид Монголыг Санкт-Петербургийн экспортын хувьд стратегийн чухал зах зээл гэж үздэг. Компаниудын өсөн нэмэгдэж буй сонирхол ч үүнийг баталж байна. Бид түншлэлээ улам бэхжүүлэхийн тулд 2027 онд Монголд болох арга хэмжээндээ бэлдэж байна” гэж өгүүлсэн. Монгол Улс тус төвийн 2026 оны хөтөлбөрт тэргүүлэх чиглэлийн нэг хэвээр байна.

    Нэгдүгээр сарын бизнес арга хэмжээний дараа зургаадугаар сарын 22-24-ний хооронд тус төв Санкт-Петербургт ээлжит арга хэмжээг зохион байгуулж, үүнд Монгол, Индонез, Мьянмарын худалдан авагчид Оросын компаниудын төлөөлөгчидтэй хэлэлцээр хийж, үйлдвэрийн талбайнуудаар зочилсон.

    Монголын зах зээлийг сонирхож буй Санкт-Петербургийн экспортлогчдын хувьд дараагийн чухал арга хэмжээ нь Mining Week & MinePro 2026 юм. Тус хотын захиргаанаас энд хамтарсан бүүт гаргах, уул уурхайн болон хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн дэвшилтэд технологи, үйлчилгээг танилцуулна. Монголын уул уурхайн компаниудын хувьд энэ нь Оросын инновац, тоног төхөөрөмжтэй танилцах, шинэ ханган нийлүүлэгчидтэй болох, ашигтай гэрээ байгуулах томоохон боломж юм.

    Уг үзэсгэлэнтэй зэрэгцэн есдүгээр сарын 16-18-ны хооронд Санкт-Петербургийн Экспортыг дэмжих төв уул уурхайн салбарын компаниудад зориулсан тусгай арга хэмжээ явуулна. Хөтөлбөрт үйлдвэрийн төлөөлөгчидтэй хийх танилцуулга, хэлэлцээнүүд багтах бөгөөд оролцогчид хамтран ажиллах нөхцөлүүдээ хэлэлцэх боломжтой.

    Цаашид Монголын компаниудыг Владимир, Санкт-Петербургт зочлуулах замаар уг хамтын ажиллагааны цар хүрээг улам тэлэх төлөвлөгөө бий. Ялангуяа, барааны танилцуулга, худалдаанаас давсан хөрөнгө оруулалтын төслүүдийг танилцуулах болон үзэсгэлэн, наадамтай ижил арга хэмжээнүүд зохион байгуулах юм.

    Арга хэмжээний үеэр бизнес эрхлэгчид Монголын компаниудтай хэлэлцээ хийж, нийлүүлэлтийн боломжууд, Монголын зах зээлд нэвтрэх алхмуудын талаар санал солилцжээ.

    Ирээдүйг зураглавал

    • Оростой хийх Монголын эдийн засгийн харилцаа хоёр зэрэгцээ чиглэлээр хөгжих юм: Владимир муж болон Санкт-Петербургийн Эскпортыг дэмжих төвүүдийн зохион байгуулсан эдгээр арга хэмжээ шиг бизнесүүдэд суурилсан хамтын ажиллагаа,

  • Эрчим хүчний дэд бүтэц болон хоёр аварга хөршийн дундах байр суурьтай холбоотой бүтцийн томоохон асуудлууд. Монголын нутаг дэвсгэрээр дайрах “Сибирийн хүч-2” хийн хоолой, онгоцны түлш нийлүүлэх зэрэг хэд хэдэн том төсөл яригдаж байна.

  • Монголын бизнесийн хувьд бүс нутгийн худалдааны төлөөлөгчийн газрууд, Худалдаа аж үйлдвэрийн танхимын ивээл дор явагддаг форумууд, экспортыг дэмжих төвүүдээр дамжин Оросын худалдан авагчдын сонирхлыг татдаг хөдөө аж ахуй, барилгын материал үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэр зэрэг салбарт бодит гэрээнүүд хийгдэж байна. Үүний зэрэгцээ ЕАЭХ-ны хүрээнд хийсэн хэлэлцээрийн туршлагаас харахад илүү нягт харилцаа, хамтын ажиллагаа нь салбаруудад бодит үнэ, зардал тогтоход нөлөөлөх бөгөөд Монголын зах зээлийг сонирхсон компаниуд нь Экспортыг дэмжих төвүүдийн онцолж буй боломжууд болон Монголын талын дурдсан эрсдэлүүдийг харгалзан үзэх ёстой юм.

    Хоёр улсын харилцаа өндөр түвшний дипломат хэлэлцээрт голчлон тулгуурлахаа больсон нь улам бүр тодорхой болж буй. Владимир, Санкт-Петербургийн Экспортыг дэмжих төвүүд, бизнес-холбоод, хоёр улсын Худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг орон нутаг, улс хоорондын байгууллагуудын тоо өсөн нэмэгдэж байгаа нь байнгын худалдаа, арилжааны харилцаанд нэгэнтээ чухал үүрэг гүйцэтгээд эхэлжээ. Энэ нь тогтвортой, олон талт худалдааны хэмжээг өсгөх үү, эсвэл Монголын эдийн засгийн нэг хөршөөс хамаарах хамаарлыг улам бэхжүүлэх үү гэдэг нь энэхүү өргөжин буй хамтын ажиллагаа, сүлжээний боломж, эрсдэлийг Монголын бизнесүүд, бодлого боловсруулагчид хэр ухаалаг ашиглахаас шалтгаалах болов уу.