
“Монгол Улсыг хөгжилд түүчээлэх цор ганц зам бол мэдлэгийн эдийн засагт шилжих явдал” хэмээн академич С.Нямзагд хэдэнтээ онцлов. Харин эл замаар замнахад хүмүүн капиталын үндэс болсон боловсрол хамгийн гол хөтөч нь болно гэж тэрбээр нэмж тодотгов. Академич С.Нямзагд бол Этүгэн их сургуулийн үүсгэн байгуулагч. Түүний ажил, амьдралын алтан хамтрагч гэргий Б.Батсэрээдэнийн хамтаар эхлүүлсэн боловсролын бүтээн байгуулалт өдгөө “Хүлэг” сургууль, цэцэрлэгийн цогцолбороор хүрээгээ тэлж, эрдмийн гэгээг боловсролын бүх түвшинд түгээсээр байна.
2026 оны есдүгээр сарын 16 · 1 мин уншина

С.Дэмбэрэл эдийн засгийг тоо, бодлого, бизнесийн орчин, хүний амьдралтай хамтатган харж чаддаг цөөн эдийн засагчдын нэг. Танхимын удирдагч, УИХ-ын гишүүн, судлаач, бодлогын зөвлөхөөр ажилласан түүний замнал Монголын зах зээлийн шилжилт, хувийн хэвшлийн төлөвшил, ногоон хөгжлийн үзэл санаатай гүн холбогддог. Шинийг санаачлах эрмэлзэл, бодит хөрсөн дээр буусан шийдэл эрэлхийлдэг арга барил нь түүнийг “эдийн засгийн архитектор” хэмээн тодотгох үндэс болжээ.
2026 оны зургаадугаар сарын 23 · 1 мин уншина

Амарбаярын Шагдарсүрэн гуайг монголчууд “Номин”-гийн хэмээн хүндэлдэг. Бүтээн байгуулсан зүйлээрээ овоглуулж, олондоо хүндлүүлэх шиг эрхэм хүндлэл энэ хорвоод үгүй. Гэвчиг А.Шагдарсүрэн гуайг зөвхөн “Номин”-гийн гэж авгайлах нь нэг талаар өрөөсгөл юм. Түүний туулж өнгөрүүлсэн 85 жилийн намтар түүхий
2026 оны тавдугаар сарын 21 · 1 мин уншина

Д.Нанжаа гуай “Хичээл зүтгэлийн ард үргэлж амжилт, сайн үйлс бүхний ард амар амгалан оршдог” гэж хэлэх дуртай. Залуучууддаа хөдөлмөрч, уйгагүй шинийг эрэлхийлэгч байж өөрийн сонгосон мэргэжилдээ дурлаж, түүнийхээ оргилд хүрэхэд тэмүүлэх хэрэгтэй гэж эрхэмлэн захидаг. Эгэлгүй даруу хэрнээ агуу хүмүүс
2026 оны нэгдүгээр сарын 20 · 1 мин уншина