Анх бүрэн дижитал хэрэглээний зээлийн шийдлээр санхүүгийн зах зээлд цахиур хагалж байсан ЛэндМН өнөөдөр жижиг, бичил, дунд бизнес эрхлэгчдийн өсөлтийг дэмжих Flexi Business бизнесийн зээлийн бүтээгдэхүүнээрээ санхүүгийн салбарт дахин шинэ жишиг, шинэ эхлэлийг бий болголоо. Энэ зээл нь бизнес эрхлэгчдийн өсөлтийг дэмжсэн, барьцаагүй, 100 хувь дижитал бүтээгдэхүүн гэдгээрээ онцлог.

Flexi Business: Бизнесээ шат ахиулах боломж

Монголын финтекийн салбарын анхдагч “ЛэндМН ББСБ” ХК-ийн 10 жилийн ой энэ оны арваннэгдүгээр сарын 14-нд тохионо. Үүнтэй холбоотойгоор сүүлийн 10 жилд хийсэн ажил, шинэлэг үйлчилгээний талаар гүйцэтгэх захирал Ц.Ууганбаяраас тодруулахад “ЛэндМН анхнаасаа Монголын санхүүгийн зах зээлд хүртээмжтэй, хялбар, бүрэн дижитал шийдэл нэвтрүүлэх зорилготой ажиллаж ирсэн. Бидний хувьд харилцагчийн туршлага хамгийн чухал, үнэт зүйлсийн нэг тул тэднийг байнга сонсож, бүтээгдэхүүнээ тасралтгүй сайжруулахад үргэлж анхаардаг.

Иймээс ч манай ихэнх харилцагч өөрийн гэсэн бичил, жижиг, дунд бизнес эрхлэгч бөгөөд өдөр тутмын эргэлтийн хөрөнгөө хялбараар шийдвэрлэх хүсэл эрмэлзэлтэй байдгийг мэдэж, түүнийг шийдвэрлэхээр сүүлийн жилүүдэд шаргуу ажиллаж байна. 

Монгол Улсад олон мянган жижиг, бичил бизнес эрхлэгч бий. Тэдэнд зах зээл байгаа, ур чадвар байгаа, хэрэглэгч байгаа. Харин хамгийн их тулгамддаг асуудал нь эргэлтийн хөрөнгийн санхүүжилт, барьцаа хөрөнгийн шаардлага, мөн цаг хугацаа байдаг. “Flexi Business” энэ бүх асуудлыг шийдэх зорилготой. Бизнес эрхлэгч цаг хугацаа, орон зайнаас үл хамааран дижитал хэлбэрээр хүсэлтээ илгээж, зээлийн эрх буюу шугам нээлгүүлээд хүссэн үедээ ашиглах боломжтой, гол нь барьцаагүй. 

Энэ бол зүгээр нэг зээл биш, бизнесээ шат ахиулах боломж” гэлээ. “ЛэндМН ББСБ” ХК-ийн хувьд өөрийн технологийн хөгжүүлэлт, инновацыг “Flexi Business” бүтээгдэхүүндээ шингээснээр харилцагчдадаа бизнесийн өсөлтөө дэмжих боломжийг олгоод зогсохгүй дараагийн шатны санхүүжилтэд хүрэх гүүр нь болсоор байна. “ЛэндМН ББСБ” ХК нь өнгөрсөн онд “Flexi Business” бүтээгдэхүүнээр дамжуулан 10 мянга гаруй харилцагчдадаа 133 мянган удаагийн олголтоор нийт 439 тэрбум төгрөгийнбизнесийн зээлийн санхүүжилт олгожээ.

Түүнчлэн 2025 оны нөлөөллийн тайлангийн судалгаагаар тус компаниас санхүүжилт авсан бизнес эрхлэгчдийн 72 хувь нь эмэгтэй, 36 хувь нь 35-аас доош насны залуу бизнес эрхлэгчид, 29 хувь нь орон нутгийн бизнесүүд байжээ. Энэ нь тус бүтээгдэхүүний нийгэм, эдийн засагт үзүүлэх бодит нөлөөллийг илтгэнэ. Тэд цаашдаа дижитал шилжилтийг түүчээлж, ингэхдээ нэн тэргүүнд харилцагчийн эрхийг хамгаалсан, санхүүгийн боловсрол олгосон, хүртээмжтэй үйлчилгээний жишиг компани байж, салбартаа түүчээлэгч нь байхыг, мөн хамтдаа урагшлахыг эрхэмлэдэг. 

Тэр ч утгаараа банк бус санхүүгийн байгууллагуудын дунд технологид суурилсан, өгөгдөлд түшиглэсэн, ил тод, хариуцлагатай санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч байхын төлөө хичээн ажиллаж буйгаа тэд дурдсан юм.

Бизнесийн эргэлт тогтворжиж, захиалгын тоо нэмэгдсэн

Бизнесийн өсөлтийн ард бодит түүх бий. Тэдний нэгэн төлөөлөл нь үндэсний хувцас урладаг “Уужим” брэнд. Энэ төрлийн бизнес улирлын шинж чанартай. Баяр наадам, цагаан сар, хурим найр, байгууллагын захиалга зэрэг оргил үед материал, тоног төхөөрөмж, хүний нөөцийн зардал нь огцом өсдөг. 

У.Ариунжаргал “Уужим” брэндийн үүсгэн байгуулагч

Яг тэр үед эргэлтийн хөрөнгө дутагдвал борлуулалтын боломж алдагдана гэсэн үг. Тус брэндийн үүсгэн байгуулагч У.Ариунжаргал “Flexi Business”-д хамрагдсан сэтгэгдлээ хуваалцсан юм. Тэрбээр “Өмнө нь том захиалга ирэхэд материал татах, ажилчдын цалин, түрээс, тоног төхөөрөмжийн урьдчилгаа зардал зэрэг олон асуудал зэрэг гардаг байсан. Энэ үед зээл авахад хугацаа их ордог, барьцаа шаарддаг. 

Харин Flexi Business зээлээр хэрэгтэй үедээ шуурхай санхүүжилт авч, захиалгаа тасалдуулахгүй гүйцэтгэх боломжтой болсон” гэлээ.

Санхүүжилт авсны дараа тэдний бизнесийн эргэлт илүү тогтвортой болж, захиалгын тоо нь нэмэгджээ. Урьд нь оргил ачаалалтай үед 20-30 захиалга л авах боломжтой байсан бол санхүүжилтийн дараа илүү олон захиалга хүлээн авч, үйлдвэрлэлийн хүчин чадлаа ч нэмэгдүүлжээ. “Flexi Business” зээлийн хамгийн том давуу тал нь барьцаагүй, хурдан, хэрэгцээтэй үедээ хүссэнээрээ ашиглах боломж. Энэ нь жижиг, бичил бизнес эрхлэгчдэд уламжлалт зээлийн процессыг хялбаршуулах, илүү амьдралд ойр, илүү бодит шийдэл болж чадсан юм.

Түүнчлэн “Flexi Business” бизнесийн зээлийн харилцагчдын 92 хувийнх нь орлого, борлуулалт өсөж, 36 хувийнх нь ажилчдын тоо нэмэгдэж, 46 хувь нь давтан зээлдэгч болжээ. ЛэндМН-ийн 10 жилийн түүх бол зөвхөн Монголын финтек технологийн шинэчлэл бус, санхүүгийн хүртээмжийг өргөжүүлэх хүчтэй манлайлал юм. Тус компанийн дараагийн 10 жилийн алсын хараа санхүүгийн хүртээмжийг хүн бүрийн боломж, бизнес бүрийн өсөлт болгоход чиглэжээ.

"Mongolian Economy" сэтгүүл, 2026 оны зургаадугаар сарын "Санхүүгийн салбарын гол тоглогчид" тусгай дугаарын 14-15-р нүүр