Энэхүү бүтээн байгуулалтын их урсгалд “Оршил констракшн” ХХК 2003 онд хөл тавьжээ. Тус компани барилга байгууламжийг илүү өргөн утгаар харж, цаг хугацааны шалгуурыг даван үеэс үед өвлөгдөх хөрөнгө, үнэ цэн бүтээх зарчмыг хөгжлийнхөө чиг баримжаа болгосон юм. Энэ үзэл баримтлал нь өнөөдөр “Өвлөгдөх хөрөнгийг бүтээнэ” хэмээх эрхэм зорилгод нь шингэжээ. Компанийн үйл ажиллагаа тэлэхийн хэрээр барилгын салбарыг дагасан төрөлжсөн үйлчилгээний тогтолцоо бүрэлджээ.
2004 онд БНСУ-ын “Korea Motors” компанитай хамтран автомашин, сэлбэгийн худалдаа, засвар үйлчилгээ үзүүлж байсан бол 2013 онд барилгын ашиглалт, арчлалтыг хариуцах “Батзохиомж” ХХК, 2021 онд үл хөдлөх хөрөнгө зуучлалын “Оршил пропертийз” ХХК-ийг үүсгэн байгуулав. Мөн 2014 оноос ресторан, үйлчилгээний чиглэлээр “Оршил лоунж-ресторан”, 2015 оноос амралт, аялал жуулчлалын салбарт “Оршил ресорт”-ыг хөгжүүлж эхэлжээ.
Ийнхүү барилга угсралт, ашиглалт, үл хөдлөх хөрөнгийн зуучлал, үйлчилгээ, аялал жуулчлалын салбарт хөл тавьж, үйл ажиллагааны өргөн цар хүрээг бий болгосон юм. Улмаар 2025 оноос “Оршил Групп” ХХК болж компанийн үйл ажиллагаа өргөжин, тэлээд байна.

Тэдний барилгын салбарт хөл тавьсан зам 2009 онд хэрэгжүүлсэн амины орон сууцны “Оршил хотхон”-оос эхлэлтэй. Үүний дараа “Саруул өргөө 1, 2, 3”, “Саруул хотхон”, “Оршил төв 1, 2”, “Токио Резиденс”, “Four Season Village”, “Parko Riviera”, “Art-26 Cottage” зэрэг өөр өөрийн онцлог, үнэ цэн бүхий төслүүдээр үргэлжилнэ. Түүнчлэн “Токио Резиденс” 2022 онд, “Parko Riviera” 2024 онд тухайн жилийнхээ “Шилдэг барилга”-аар шалгарсан нь онцлох үйл явдал байв. Энэхүү үнэлгээний цаана архитектор, инженер, барилгачин, төслийн удирдлагаас бүрдсэн хамт олны туршлага, нарийн төлөвлөлт, чанартай гүйцэтгэл, хариуцлагатай хөдөлмөр бий. “Оршил Констракшн” ХХК-ийн үүсгэн байгуулагч М.Насантогтох 2026 онд Монгол Улсын “Гавьяат барилгачин” цол хүртэж, барилгын салбарын түүхт 100 жилийн ойг өндөр амжилтаар угтаж байна.
Энэ зарчмаа байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд хэвшүүлэхээр Нэгдсэн менежментийн тогтолцоо болох ISO9001, ISO45001, ISO14001 стандартуудыг 2025 онд нэвтрүүлж, дотоод аудитын үнэлгээ 98.2 хувьд хүрсэн байна.
Улмаар ХБНГУ-ын “TÜV Nord” байгууллагын баталгаажуулалтын аудитад амжилттай хамрагджээ. Энэ үзүүлэлт нь компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд хэвшсэн сахилга бат, ажлын уялдаа холбоо, чанарын хяналт, хариуцлагын тогтолцоог илэрхийлэх аж. Үл хөдлөх хөрөнгийн үнэ цэн ашиглалтад орсон өдрөөс эхэлж, цаг хугацаа өнгөрөх тусам баталгааждаг.
Хотын өнгө төрх шинэчлэгдэж, хүмүүсийн хүлээлт улам нэмэгдэхийн хэрээр бат бөх суурь, чанартай гүйцэтгэл, таатай орчныг эрхэмлэсэн шийдлийн үнэ цэн улам тодорно. “Оршил групп” өнгөрсөн 23 жилийн туршлагадаа тулгуурлан хүний амьдралын чанарыг дээшлүүлэх, үеэс үед өвлөгдөн үлдэх хөрөнгийг бүтээх замналаа үргэлжлүүлсээр.
Mongolian Economy "Бүтээн байгуулалтын 100 жил" тусгай дугаарын 44-45-р тал, 2026 оны 9-р сар



