Автомат хаалга нь өнөөдөр зөвхөн орон сууц, гараашийн тав тухыг нэмэгдүүлэх хэрэгсэл бус барилга байгууламжийн аюулгүй байдал, ашиглалт, зохион байгуулалттай холбоотой чухал шийдлийн нэг болж байна. Монгол Улсад амины орон сууц, хаус хороолол, үйлдвэр, агуулах, худалдаа үйлчилгээний барилга нэмэгдэхийн хэрээр автомат хаалганы хэрэгцээ ч өсөж буй.
Энэ хэрэгцээг хангах чиглэлээр 2018 оноос үйл ажиллагаа явуулж буй “Мэнх Толгой” ХХК автомат хаалга, хаалтын худалдаа, угсралт суурилуулалт болон борлуулалтын дараах үйлчилгээг цогцоор нь үзүүлж байна.
Тус компанийн Гүйцэтгэх захирал Д.Баяр “Бид бараа материалаа сонгохдоо хамгийн түрүүнд чанар, өнгө үзэмж, шинэлэг загварыг чухалчилдаг. Автомат хаалганы хавтас, сэлбэг тоноглолууд нь эдэлгээ даахуйц, манай орны эрс тэрс уур амьсгалд тохирсон, хүйтэнд хөлдөж хагарахааргүй, мөн олон улсын чанарын стандартад нийцсэн байх зэрэг шаардлагыг нэн түрүүнд хардаг. Манай байгууллагын онцлог нь чанартай материалыг ашиглан боломжийн үнээр хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэхэд оршиж байна. Үүний зэрэгцээ хот болон хөдөө орон нутагт угсралт суурилуулалт хийж байна.

Бид хаалганыхаа материал сэлбэг бүрийг өөр өөр үйлдвэрээс авдаг. Ингэснээр хамгийн чанартайг боломжийн үнээр авах боломжтой. Тухайн үйлдвэрүүдтэйгээ удаан хугацаанд хамтарч ажиллаж байгаа тул нийлүүлэлтийг түргэн шуурхай, найдвартай хийдгээрээ давуу талтай. Мөн өөрсдийн эзэмшлийн агуулахтай тул байнга бараа материалын нөөцтэй байдаг нь хэрэглэгчид түргэн шуурхай үйлчилгээ авах боломжийг бий болгодог” хэмээн онцлон ярилаа. “Мэнх Толгой” ХХК ахуйн болон орон сууцны гараашийн хаалга, үйлдвэр агуулахын автомат хаалга, зогсоолын автомат хаалга, цонхны автомат хаалт, өндөр хурдны хуйлдаг автомат хаалга /HIGH SPEED DOOR/, галын хуйлдаг автомат хаалга зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн санал болгодог. Үүний зэрэгцээ гараашийн хаалганы сэлбэг тоноглол, ган, бүргэд болон модон хаалга нийлүүлж, хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн сонголтыг бүрдүүлж байна.
Мөн хаалганы материал, сэлбэг бүрийг өөр өөрийн чиглэлээр мэргэшсэн үйлдвэрүүдээс сонгон нийлүүлдэг нь чанарыг хадгалах, боломжийн үнээр хүргэх нэг давуу тал нь болдог. “Бид хэрэглэгчид хаалгыг хүлээлгэж өгөхдөө аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгдөг.
Үйлдвэр, агуулахын зориулалттай, олон машин орж гардаг ашиглалт ихтэй хаалганд нэмэлтээр аюулгүйн мэдрэгч суурилуулдаг. Мөн бид автомат хаалганы мотор сонгохдоо өөр дээрээ нэмэлтээр хамгаалалтын системийг суулгах боломжтой сүүлийн үеийн моторыг сонгон ашиглаж байна” гэдгийг Д.Баяр захирал онцолж байв. Цаашид “Мэнх Толгой” ХХК бүтээгдэхүүний нэр төрөл, материалын сонголтоо өргөжүүлж, хэд хэдэн үйлдвэрийн албан ёсны борлуулагч болох зорилт тавин ажиллаж байгаа аж. Ингэснээр бүтээгдэхүүнээ гадаадаас захиалж, удаан хугацаагаар хүлээх шаардлагагүй болж, дотоодын зах зээлд хэрэгцээт бүтээгдэхүүнийг тогтмол нөөцөөр хүргэх боломж нэмэгдэх аж. Тус компанийн хувьд энэ нь зөвхөн бүтээгдэхүүний нэр төрлийг өргөжүүлэх бус автомат хаалганы салбарт чанар, хүртээмж, мэргэжлийн үйлчилгээний түвшнийг ахиулах дараагийн алхам болж байна.
Mongolian Economy "Бүтээн байгуулалтын 100 жил" тусгай дугаарын 54-55 дугаар тал, 2026 оны 9-р сар
Сэтгүүл үзэх: https://www.mongolianeconomy.mn/magazines/25522#page=30


