Барилгын доторх агаарын чанар нь тухайн орчинд амьдарч, ажиллаж байгаа хүмүүсийн эрүүл мэнд, тав тух, хөдөлмөрийн бүтээмжид шууд нөлөөлдөг. Тиймээс орчин үеийн барилгын агааржуулалт нь температур, чийгшил, нүүрсхүчлийн хийн түвшнийг мэдрэгчээр хянах, дулааныг эргүүлэн ашиглах, өрөө тасалгааны ачаалалд тохируулан агаарын урсгалаа ухаалаг инженерингийн цогц тогтолцоо болон хөгжиж байна.

Тоног төхөөрөмжийн сонголт, үйлдвэрлэл, угсралтыг цогцоор нь гүйцэтгэхэд мэргэшсэн баг, хуримтлуулсан туршлага, ажлын чанд стандарт шаардлагатай. “Стандарт Инженеринг” ХХК бол барилгын “үл үзэгдэх амьсгал”-ыг орчин үеийн стандартын дагуу хийж гүйцэтгэж буй үндэсний инженерийн компаниудын нэг юм.

Тус компани 2010 онд 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай байгуулагдаж агаар сэлгэлт, хөргөлтийн инженерийн зураг төсөл, тооцоо боловсруулах, тоног төхөөрөмж нийлүүлэх, угсралтын чиглэлээр ажиллаж эхэлжээ. Өдгөө захиалагчийн хэрэгцээ, барилгын зориулалт, ашиглалтын нөхцөлд нийцсэн инженерийн цогц шийдэл, зураг төслөөс эхлэн угсралт, тохируулга ашиглалт хүртэлх ажлыг нэг дор гүйцэтгэж байна. Мөн агаар сэлгэлтийн хоолойг дотооддоо бүрэн автомат тоног төхөөрөмжөөр чанарын өндөр түвшинд үйлдвэрлэдэг. Ажлын чанар, дотоод хяналт, хөдөлмөрийн аюулгүй байдлаа удирдлагын тогтолцоогоор бэхжүүлж, ISO 9001:2015 чанарын менежмент, ISO 45001:2018 хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоог нэвтрүүлжээ. Ингэснээр зураг төсөл боловсруулах, материал сонгох, үйлдвэрлэх, угсрах, хянах, захиалагчид хүлээлгэн өгөх үе шат бүрийн үүрэг, хариуцлагыг тодорхой болгосон байна.

Тус компанийн цөм нь мэргэшсэн баг хамт олон. Байгуулагдсан цагаасаа монгол инженер, ажилчдаар багаа бүрдүүлж, өдгөө 40 гаруй ажилтантай, тэдний 80 хувь нь салбартаа олон жил ажилласан инженер, мэргэжилтэн, ур чадвартай ажилтнууд юм.

Туршлагатай инженерүүдийн тооцоолол, үйлдвэрийн ажилтнуудын ур дүй, угсралтын багийн хариуцлага нэг цэгт огтлолцож байж чанартай гүйцэтгэл бий болдог.

Итгэлээр тэлсэн он жилүүд

Томоохон захиалагчид төслүүдээ итгэл хүлээлгэн даатгаж ирсэн нь “Стандарт Инженеринг” ХХК-ийн хамгийн үнэ цэнтэй, бодит үнэлгээ юм. Тус компани 2012 оноос “Монголын алт МАК” ХХК-ийн уурхайн засвар, үйлчилгээний төв, зоогийн газар, үйлдвэрийн ажилчдын байрны агаар сэлгэлт, хөргөх тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, угсралтын ажлыг хариуцан ажиллаж байна. Энэхүү хамтын ажиллагаа өнөөг хүртэл үргэлжилж байгаа нь тус компанийн инженерийн шийдэл уурхайн хүнд хэцүү нөхцөлд чанартай ажиллаж чадна хэмээн захиалагч тал итгэл хүлээлгэсний илэрхийлэл юм.

Тус компани 2013 оноос “Таван богд фүүдс” ХХК-ийн KFC салбаруудын агаар сэлгэлт, эйр кондишн, хөргөгч, хөлдөөгчийн нийлүүлэлт, угсралтын ажлыг гүйцэтгэжээ. Рестораны гал тогоонд үүсэх халуун агаар, хиншүү, үнэрийг зайлуулахын зэрэгцээ заалны температурыг тогтвортой хадгалах нь үйлчлүүлэгчийн тав тух, ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөл, хүнсний аюулгүй байдалтай салшгүй холбоотой. Энэхүү адармаатай нөхцөлд нийцсэн шийдэл ашиглаж чадсан учраас захиалагч дараагийн төслөө дахин даатгаж ирсэн бөгөөд энэ нь “Стандарт Инженеринг” ХХК-ийн олон жилийн туршлага, хариуцлагыг харуулсан бодит жишээ юм.

Хүнсний үйлдвэр, супермаркетуудын өдөр тутмын хэвийн ажиллагааны “амин судас” нь агаар сэлгэлт, хөргүүр, агуулахын найдвартай систем байдаг. “Стандарт Инженеринг” ХХК энэ чиглэлээр хөргөгч, хөлдөөгч нийлүүлэхээс эхлээд хөргүүртэй агуулахын иж бүрэн системийг угсарч, суурилуулах ажлыг гүйцэтгэж байна. Температур, агаарын урсгалыг тогтвортой барих эдгээр шийдэл нь бүтээгдэхүүний хадгалалтын горим, чанар, хүнсний аюулгүй байдлыг хамгаалах үндэс болдог.

Түүнчлэн 2015 онд компанийн үйл ажиллагаа хоол үйлдвэрлэл, агуулахын чиглэлд улам өргөжив. “Таван богд фүүдс пицца” ХХК-ийн Piz za Hut сүлжээний салбаруудад тоног төхөөрөмж нийлүүлж, угсарч эхэлсэн бол 2016 оноос “Таван богд групп” ХХК-ийн бусад бүх компанитай одоог хүртэл хөргүүр, хөлдөөгч, агуулахын нийлүүлэлт угсралтыг нь хариуцан ажиллаж байна.

Харин 2016 оноос “М-Си-Эс Проперти” ХХК-д гүний уурхайн агаар дамжуулах хоолойг үйлдвэрлэн нийлүүлэх ажлыг эхлүүлж, энэхүү хамтын ажиллагаа 2025 он хүртэл үргэлжилжээ. Гүний уурхайд ашиглах шугам хоолойн үйлдвэрлэл нь хэмжилтийн өндөр нарийвчлал, материалын чанар, угсралтын найдвартай байдлыг зэрэг шаарддаг. Энэ төсөл компанийн үйлдвэрлэлийн чадавхыг бататгасан чухал алхам болсон талаар компанийн удирдлага онцолж байв.

Харин 2017 оноос “Улаанбаатар групп” ХХК тай хамтран ажиллаж эхэлснээр компанийн хэрэгжүүлэх төслүүдийн цар хүрээ оффис, орон сууц, эмнэлэг, спорт болон архивын барилга байгууламж зэрэг олон чиглэлд тэлжээ. Энэ хүрээнд “Сөүл гарден” хотхон, ITC барилгын агаар сэлгэлт, хөргөлтийн системийг нийлүүлж, угсарсан. Мөн “NCD групп” ХХК-тай олон жил хамтран ажиллаж, бараа материал нийлүүлэхийн зэрэгцээ “Тара центр”, “Вега сити”, “Гарден сити”, “Каса Да Винчи” төслүүдийн агаар сэлгэлт, хөргөлтийн тоног төхөөрөмжийг нийлүүлж, угсрах ажлыг гүйцэтгэжээ.

Цогц шийдэл рүү

2023 он компанийн хувьд томоохон агуулахын цогц систем хэрэгжүүлсэн онцлох жил байлаа. “Таван богд фүүдс” болон “Таван богд фүүдс пицца” компанийн Нисэх дэх төв агуулахад Туркийн Cantek брэндийн ухаалаг удирдлагатай хөргөх, хөлдөөх агуулахын иж бүрэн системийг нийлүүлж, угсарсан. Температурын өөр өөр горим шаарддаг хүнсний бүтээгдэхүүнийг нэг дор хадгалах тус агуулахын хөргөх, хөлдөөх хэсгүүдийн ажиллагааг нарийн уялдуулж, температурын горимыг тогтмол хянах ухаалаг системийг бүрдүүлсэн. Энэхүү цогц төслийг бие даан гүйцэтгэсэн нь компанийн хөргөлтийн салбар дахь туршлага, чадавхыг шинэ шатанд ахиулсан томоохон бүтээн байгуулалтын нэг болсон.

2023–2024 онд “Мишээл” оффисын худалдаа, үйлчилгээний агаар сэлгэлт, “Мөнххада” ХХК ийн автомашины утаа сорох системийн ажлыг гүйцэтгэж, тусгай зориулалтын инженерийн шийдэл хэрэгжүүлэх туршлагаа өргөжүүлсэн.

2025 оноос Яармаг дахь “IC MALL” төслийн агаар сэлгэлт, хөргөлтийн системийн угсралтын ажлыг гүйцэтгэж эхэлсэн бөгөөд ажил одоо ч үргэлжилж байна. Энэхүү ажил нь худалдаа, үйлчилгээний цогцолборт инженерийн нэгдсэн шийдэл хэрэгжүүлэх туршлагыг нь улам бататгаж байна. Сайн инженерийн систем чимээгүй ажиллаж, үр дүн нь өдөр бүр мэдрэгддэг. Тэрхүү үл анзаарагдам тав тухыг “Стандарт Инженеринг” ХХК-ийн мэргэшсэн инженерүүд ур чадвар, өндөр стандарттай гүйцэтгэлээр бүтээж байна.

Mongolian Economy "Бүтээн байгуулалтын 100 жил" тусгай дугаарын 60-61 дугаар тал, 2026 оны 9-р сар