Иргэд банкны зээл авахад тулгардаг өндөр шаардлага, хязгаарлагдмал хүртээмж нь санхүүгийн зах зээлд шинэ шийдлийн эрэлтийг бий болгосон үед буюу 2016 онд “Сэкюр Финанс ББСБ” ХХК байгуулагджээ. Тэр цагаас хойш тус байгууллага Улаанбаатар хотод гурван салбартай болон үйл ажиллагаагаа тэлж, 10 мянга гаруй өрхөд санхүүгийн үйлчилгээ хүргэн, дотоодын ББСБ-ын салбарт тогтвортой байр суурь эзэлж байна. Тус байгууллагын өрсөлдөх давуу тал нь бүтээгдэхүүний бүтэц гэхээс илүү хэрэглэгчийн хэрэгцээнд суурилсан санхүүжилтийн загварт оршдог. Ялангуяа нийслэлийн хүн амын талаас илүү хувийг бүрдүүлдэг гэр хорооллын өрхүүдийн амьдрах орчныг сайжруулахад чиглэсэн санхүүгийн шийдлүүдийг түлхүү хөгжүүлж иржээ. Газар өмчлөл, орон сууц, хашаа байшингийн тохижилт, дулаалга, өргөтгөл зэрэг урт хугацааны үнэ цэн бүтээх эрэлт, хүсэлт нь энэ чиглэлийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн гол цөм юм. Эдгээр бүтээгдэхүүн нь зөвхөн өрхийн хэрэглээний асуудлын шийдлээс давж, хотын дэд бүтцийн ачаалал, агаарын бохирдол зэрэг макро түвшний сорилтуудад шууд бус эерэг нөлөө үзүүлж байгааг тус компанийнхан онцолдог.
Өөрөөр хэлбэл, “Секюр финанс”-ын бүтээгдэхүүн, үйлчилгээ нь зөвхөн мөнгөн гүйлгээ төдий бус, харин орчны чанар, хотын эрүүл, тогтвортой хөгжлийн нэг хэсэг болж байна.
Тус байгууллага үйл ажиллагаандаа харилцагчийн мэдээллийн аюулгүй байдлыг тэргүүлэх эрсдэлийн чиглэл болгон авч үздэг. Энэ хүрээнд олон улсын стандартад нийцсэн хамгаалалтын тогтолцоог нэвтрүүлэн ажиллаж байна. 2023 оноос ISO/IEC 27001 болон ISO 9001стандартыг үе шаттайгаар нэвтрүүлж эхэлсэн нь энэ чиглэлийн бодит алхмуудын нэг юм. Тэд ББСБ-ын салбарын зах зээлийн гол сорилтыг зөвхөн санхүүгийн бус, боловсрол, ойлголтын түвшинтэй уялдуулан хардаг.
Иргэдийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх нь зээлийн зөв хэрэглээг бий болгож, өрхийн санхүүгийн тогтвортой байдалд шууд нөлөө үзүүлнэ гэж үздэг байна. Иймд зээл олголтын уламжлалт загвараас давж, харилцагчийн амьдралын чанарт урт хугацааны үнэ цэн нэмэх хандлагыг “Секюр финанс” чухалчилдаг.
Нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй хашаа бүрд мод тарих зэрэг ногоон хөгжлийн санаачилгууд нь тус компанийн стратегийн нэг хэсэг болж, зөвхөн санхүүгийн байгууллага бус, тогтвортой хөгжлийн оролцогч болохыг нь илэрхийлж буй.
Компанийн үйл ажиллагаа, нийгэмд үзүүлсэн хувь нэмрийг нь үнэлэн Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбооноос 2019 онд “Оны шилдэг санхүүгийн хүртээмжтэй байгууллага”-аар шалгаруулсан юм. Урт хугацаанд “Сэкюр Финанс ББСБ" нь ёс зүйтэй, хариуцлагатай үйл ажиллагаагаар дамжуулан салбартаа тогтвортой үнэ цэн бүтээх зорилготой бөгөөд өрсөлдөөнөөс илүү итгэлцэл дээр суурилсан өсөлтийг стратегийн гол чиглэлээ болгоод байна.

Mongolian Economy сэтгүүл, 2026 оны зургаадугаар сарын "Санхүүгийн салбарын гол тоглогчид" тусгай дугаарын 72-р нүүр


