Starlink нь Киевт нисгэгчгүй онгоцыг Оросын бай руу чиглүүлж, өөрийн газар нутгийг хамгаалах боломжийг олгодог. Гэвч мягмар гарагийн орой Украин улс хурдны гэнэтийн шинэ хязгаарлалтууд байлдааны ажиллагаанд нь саад учруулж байна гэж мэдэгджээ.
И.Маск Starlink-ийн цэргийн хувилбар болох Starshield нь АНУ-ын Засгийн газрын хяналтанд байдаг гэж мэдэгдсэн бөгөөд энэ талаар X- платформ дээр Украины албан тушаалтнуудын холболтыг сэргээх уриалгад хариу өгсөн” гэж дурджээ. Тодруулбал, “Starshield системүүдийг АНУ-ын Засгийн газар эзэмшиж, ажиллуулдаг. Хурд эсвэл ашиглалтын аливаа хязгаарлалтыг АНУ-ын арми, эцсийн дүндээ АНУ-ын Ерөнхийлөгч тогтоодог" гэж тэрбээр өгүүлсэн байна. АНУ-ын засгийн газар үүнд хариу тайлбар хийгээгүй байна.
Харин Украины ерөнхийлөгч В.Зеленский Британийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Энэ бол алдаа, магадгүй техникийн ноцтой асуудал байх гэж найдаж байна" гэж мэдэгджээ.
Starlink компани мягмар гарагийн орой 160 км/цагийн хурдны хязгаарлалтыг тогтоосон бөгөөд энэ нь үүнээс илүү хурдтай аливаа зэвсгийг онилох боломжоо алдана гэсэн үг юм. Гэхдээ лхагва гарагийн орой гэхэд үйлчилгээ хэсэгчлэн сэргэсэн тухай Украины Батлан хамгаалахын сайд асан Михаил Федоров хэлжээ. Тэрбээр "Starshield-ийн хурдны хязгаарлалтыг бүрэн цуцлах нь Украины батлан хамгаалах үйл ажиллагаанд нэн чухал байна" гэж мэдэгдсэн бөгөөд Маскаас "үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхийг" хүссэн байна.
Хэдийгээр уг хоёр үйлчилгээ И.Маскийн SpaceX-ийн эзэмшилд байдаг ч Starlink нь дэлхийн нам тойрог замд хиймэл дагуул ашиглан, ялангуяа алслагдсан бүс нутгийг интернеэтээр хангадаг иргэний зориулалттай үйлчилгээ бол Starshield нь Засгийн газрын агентлагууд болон цэргийнхэн ашиглахад зориулагдсан юм.
Мягмар гарагийн орой тавьсан хязгаарлалтуудын улмаас Оросын томоохон халдлагын үеэр Киевт хэд хэдэн хүн амиа алдаж, Украины цэргийнхний ашигладаг харилцаа холбоо, эрчим хүчний дэд бүтцэд хохирол учруулжээ.
Starlink хиймэл дагуулууд нь орчин үеийн дайны салшгүй нэг хэсэг болсон бөгөөд Киев уг системийг тулааны талбарт харилцаа холбооны зорилгоор болон мөн дроныг устгахад ашигладаг.
Сэтггүүлч: Ж.Батдорж


