Танай компани Германы BRAUN брэндийн албан ёсны төлөөлөгчөөр ажилладаг. Мөн 2026 оноос дэлхийн шилдгүүдийн нэг IFE Elevators брэндийн Монгол дахь албан ёсны түнш байгууллагаар сонгогдсон. Энэ шинэ түншлэлийн талаар яриагаа эхэлье.
"Глобал Браун Солюшн" компани Германы BRAUN брэндийн албан ёсны төлөөлөгчөөр 10 жил ажилласан. Харин 2026 оноосбүтээгдэхүүний хүрээгээ өргөжүүлэх зорилгоор IFE Elevators брэндийн Монгол дахь албан ёсны түнш байгууллагаар сонгогдон ажиллаж эхэллээ. IFE брэнд нь дэлхийн зах зээлд өндөр хэмжээний үйлдвэрлэлийн чадавх, олон улсын гэрчилгээ, туршигдсан технологиороо танигдсан. Манай компанийн хувьд энэ түншлэл нь захиалагчдадаа илүү өргөн сонголт, зах зээлийн шаардлагад нийцсэн үнэ, хүргэлтийн богино хугацаа санал болгох чухал алхам болж байна.
BRAUN брэнд нь Европын загварын өндөр стандартыг хадгалдаг. Харин IFE elevator брэнд нь өндөр стандарт, дэвшилтэт шинэ технологи, өндөр хурдны цахилгаан шатыг санал болгож байна.
Ингэснээр бид өнөөдрийн барилгын чиг хандлага болон 25+ давхрын барилгын шаардлагад нийцсэн дэвшилтэт технологи, смарт удирдлага, загвар дизайн болон өндөр хурдны цахилгаан шатыг нийлүүлж байна. Мөн хэрэглэгчдийн бүхий л хүсэл, хэрэгцээнд суурилсан цахилгаан шат, урсдаг шат, зай эзлэхгүй хаус лифтийг санал болгодог.
Цахилгаан шат, урсдаг шат нь барилгын энгийннэг тоног төхөөрөмжөөс илүүтэй инженерийн нарийн систем болсон. IFE брэндийн албан ёсны түнш болсны хувьд чанар, найдвартай байдал, аюулгүй ажиллагааг хэрхэн хангадаг вэ?
Бид цахилгаан шат, урсдаг шатыг зүгээр нэг тоног төхөөрөмж бус, барилгын амин чухал инженерийн систем гэж үздэг. IFE брэндийн албан ёсны түнш болсноор бид үйлдвэрийн чанарын гэрчилгээ, туршилтын протокол бүхий бүтээгдэхүүнийг шууд нийлүүлж, төслийн эхний тооцооноос эхлээд суурилуулалт, комиссын шалгалт, дараа нь тогтмол засвар үйлчилгээ хүртэлх бүх үе шатыг нэгдсэн стандартаар хянадаг.
Чанарын хяналтыг бид гурван түвшинд хэрэгжүүлдэг. Нэгдүгээрт, IFE үйлдвэрээс гарах бүтээгдэхүүний олон улсын гэрчилгээг баталгаажуулах. Хоёрдугаарт, Монголд суурилуулах явцад инженерүүдийн хяналт тавих. Гуравдугаарт, ашиглалтад орсны дараа тогтмол хугацаанд техникийн үзлэг, урьдчилан сэргийлэх засвар хийх. Ингэснээр эвдрэл гарахаас өмнө нөхцөл байдлыг тодорхойлж, эрсдэлийг бууруулдаг.

Цаашид Монголын зах зээлд зөвхөн бүтээгдэхүүн нийлүүлэгч бус, IFE брэндийн цахилгаан шат, урсдаг шатны цогц инженерийн шийдэл, урт хугацааны үйлчилгээний түнш болохын тулд ямар зорилт тавьж байна вэ?
Бидний тэргүүлэх зорилго бол зөвхөн тоног төхөөрөмж нийлүүлэгчийн үүргээр хязгаарлагдахгүй, төслийн эхний тооцооноос эхлээд суурилуулалт, ашиглалтын бүх мөчлөгийг хамарсан цогц инженерийн түнш болох явдал. IFE-ийн албан ёсны түнш болсноор бид бүтээгдэхүүний сонголтоо өргөжүүлж, захиалагчийн төсөв, хугацааны шаардлагад илүү уян хатан хариу үйлчилгээ үзүүлэх боломжтой боллоо. Мөн захиалагч байгууллагуудтай урт хугацааны гэрээт үйлчилгээний харилцаанд шилжиж, тогтмол техникийн үзлэг, урьдчилан сэргийлэх засварыг стандарт болгон санал болгож байна. Ингэснээр захиалагч тал бидэнд зөвхөн худалдан авалтын шатанд бус, барилгын бүхий л ашиглалтын хугацаанд итгэж найдах боломжтой болно.
Танай хамт олон ойрын жилүүдэд ямар түвшинд хүрэхийг зорьж байна вэ?
IFE брэндийн албан ёсны түнш болсноор бид үйл ажиллагаагаа эрчимтэй өргөжүүлэх боломж нээгдлээ. Ойрын жилүүдэд бид Монголын цахилгаан шат, урсдаг шатны салбарт хоёр өөр түвшний брэнд, бүтээгдэхүүний арвин сонголтоор захиалагчдад хамгийн тохиромжтой шийдлийг санал болгодог, чанар, найдвартай байдлаараа тэргүүлэгч компаниудын нэг болохыг зорьж байна. Зөвхөн Улаанбаатар хотод бус, бүс нутгийн томоохон төслүүдэд ч бүтээгдэхүүнээ санал болгож, орон даяар хүрч ажиллах боломжоо нэмэгдүүлэхийг эрмэлзэж байна. Түүнчлэн манай компанийг "цахилгаан шат зарагч" гэхээсээ илүү, барилгын салбарын урт хугацааны итгэмжит инженерийн түнш гэж захиалагчид, түншүүд маань хүлээн зөвшөөрдөг байхыг хүсэж байна.
Танайх “Барилга Экспо” 40 дэх удаагийн олон нэвтрүүлэгч номинацийн шагнал авсан. IFE Elevators брэндийн онцлог, давуу тал юу вэ?
1. Ногоон эрчим хүчний хэмнэлттэй технологи Байнгын соронзон шүдгүй татах систем: Эрчим хүчний зарцуулалтыг 30 хувиас дээш бууруулж, тосны бохирдлыг бүрэн арилгасан (зорчигч, виллан, өндөр хурдны лифтэд ашигладаг).
Эрчим хүч буцаан олгох технологи: Лифтийн тоормослох үеийн эрчим хүчийг барилгын сүлжээнд буцаан нийлүүлж, 20-35 хувь хүртэл эрчим хүч хэмнэнэ.
Машины өрөөгүй (MRL) лифт: 2026 онд "Гуандун мужийн алдартай бөгөөд өндөр технологийн бүтээгдэхүүн"-ээр шалгарсан, орон зай 20-30 хувь хэмнэдэг.
Өндөр хурдны ухаалаг лифт: "Гуандун мужийн үйлдвэрлэлийн салбарын нэг бүтээгдэхүүн" (2025-2027), эрчим хүчний оновчтой хяналттай. LED гэрэлтүүлэгтэй (60%-иас дээш эрчим хүч хэмнэнэ).
2. Дижитал болон ухаалаг систем Үүлэн технологид суурилсан хяналтын систем: Хятадын худалдааны холбооны технологийн инновацын шагналтай. Мэдээлэл цуглуулах, алсын зайнаас оношлох, ухаалаг урьдчилан сэргийлэх боломжтой.
3. ISO болон олон улсын стандарт ISO 9001, Хэмжил зүйн удирдлагын тогтолцооны гэрчилгээ (2026). Тусгай зориулалтын төхөөрөмжийн А1 зэрэглэлийн хамгийн өндөр зөвшөөрөлтэй. ISO 8100, EN 81 стандартыг мөрддөг.
4. Судалгаа хөгжүүлэлт ба патентууд 700 гаруй инженер, техникийн ажилтантай. 300 шахам патентын эрхтэй (180 нь ашигтай загвар). 2026 онд лифтийн салбартаа ховор тохиох “Хятадын патентын шилдэг шагнал” хүртсэн.
5. Монгол болон дэлхийн зах зээл Сингапур, Орос, Казахстан, Монгол зэрэг дэлхийн 100 гаруй улс оронд бүтээгдэхүүнээ экспортолдог олон улсын стандартчилсан ханган нийлүүлэгч юм. Энэхүү технологийн шийдлүүд Монголын зах зээлд нэвтрүүлж буйдаа баяртай байна.



