
Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн “Unlock the Mongolian Economy” өргөтгөсөн хуралдааны үеэр нийт 545 сая ам.долларын төслийн хөрөнгө оруулалтын зургаан гэрээ, санамж бичигт гарын үсэг зурлаа. Сингапурын PhillipCapital Монголд оффисоо нээхээр болж, Унгарын OTP банк салбар байгуулах хүсэлтээ албан ёсоор гардуулсан нь Монголын хөрөнгө оруулалтын орчин олон улсын санхүүгийн байгууллагуудын анхааралд дахин орж эхэлснийг харуулж байна.
2026 оны зургаадугаар сарын 29 · 1 мин уншина

Монголбанк болон Хятадын Ардын Банк хоёр улсын төв банк хооронд байгуулсан үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн ерөнхий гэрээг гурван жилээр сунгаж, нөхцөлийг нь сайжрууллаа. Энэхүү хэлцэл нь Монгол, Хятадын худалдаа, төлбөр тооцоо болон санхүүгийн хамтын ажиллагааг дэмжих чухал механизм хэвээр байна.
2026 оны зургаадугаар сарын 26 · 1 мин уншина

Инфляц хоёр оронтой түвшинд хүрч, хүнс, шатахууны үнийн дарамт нэмэгдсэн энэ үед Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгаллаа. Энэ шийдвэр нь мөнгөний бодлого ойрын хугацаанд зөөлрөхгүй, улмаар зээлийн хүү огцом буурах орон зай хязгаарлагдмал хэвээр байгааг харуулж байна.
2026 оны зургаадугаар сарын 25 · 1 мин уншина

Хэдхэн жилийн өмнө төвлөрсөн төсвөөс ихээхэн хамааралтай байсан нийслэл өнөөдөр бие даасан санхүүгийн бодлого хэрэгжүүлэх боломжтой болсон ч үүнийг дагасан өр төлбөр, томоохон мега төслүүдийн эрсдэл өссөөр байна. Хоёр хоног үргэлжилсэн нийслэлийн төсвийн сонсголоор Улаанбаатар хотын төсөвтэй холбоотой томоохон тоонууд чих дэлсэж байлаа.
2026 оны зургаадугаар сарын 18 · 1 мин уншина

Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын тэргүүлэгч дижитал банк болох "Какао Банк"-ны үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Даниел Юн болон тус банкны удирдлагуудын хүсэлтээр албан уулзалт хийлээ.
2026 оны зургаадугаар сарын 18 · 1 мин уншина

Монгол Улсын төсвийн нийт орлого 2026 оны эхний таван сард 18.7 хувиар өссөн ч зарлага түүнтэй ижил хурдаар тэлснээр тэнцвэржүүлсэн төсөв 1.35 их наяд төгрөгийн алдагдалтай гарлаа. Дэлхийн Банкны судалгаагаар түүхий эд экспортлогч орнууд орлогын өсөлтийн үед зарлагаа хэт тэлэх нь үнэ буурах үед төсвийн тогтвортой байдлыг алдагдуулах гол эрсдэл болдог гэдгийг онцолсон нь Монголын одоогийн төсвийн дүр зурагтай давхцаж байна.
2026 оны зургаадугаар сарын 18 · 1 мин уншина

Гадаад валютын улсын нөөц 2026 оны тавдугаар сарын эцсийн байдлаар 7.73 тэрбум ам.долларт хүрч, түүхэн дээд түвшнээ шинэчиллээ.
2026 оны зургаадугаар сарын 15 · 1 мин уншина

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Шанхай хотноо болсон дэлхийн төв банкуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгч Пан Гуншэнтэй уулзан төв банк хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо.
2026 оны зургаадугаар сарын 12 · 1 мин уншина

Өнгөрсөн онд уул уурхайн бус экспортын гол найдвар болсон мал аж ахуйн салбар дахин томоохон сорилттой нүүр туллаа.
2026 оны зургаадугаар сарын 12 · 1 мин уншина

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогтын Хятадын Ардын Банкны Ерөнхийлөгч Пан Гуншэнтэй 2026 оны 6 дугаар сарын 9-ний өдөр хийсэн уулзалтын үеэр mBridge төслийн үндсэн гишүүнээр нэгдэх баримт бичигт Төлбөрийн систем, технологийн газрын захирал Э.Анар гарын үсэг зурж, Монголбанк төслийн Удирдах хорооны гишүүн боллоо.
2026 оны зургаадугаар сарын 11 · 1 мин уншина