
Махаа авч, унааныхаа мөнгийг гаргаад, хүүхдийн сургалтын төлбөрөө төлөхөд цалингаас хэд үлдэх вэ? Өрхийн төсвийн энэ энгийн тооцоог үнийн өсөлт улам төвөгтэй болгож байна. Хэрэглээгээ нэмээгүй ч өмнөхөөсөө илүү мөнгө зарцуулах шаардлагатай тулгарсаар. Орлого нь тэр хэмжээгээр өсөөгүй айл нэг зардлаа нэмэхийн тулд нөгөөгөө танахад хүрнэ.
2026 оны аравдугаар сарын 16 · 1 мин уншина

Малын зах зээлийн дундаж үнийн 2026 оны есдүгээр сарын мэдээгээр атны үнэ 2.4 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 900 мянган төгрөгөөр, соёолон үрээний үнэ 1.8 сая төгрөг болж, 500 мянган төгрөгөөр, эр хонины үнэ 490.0 мянган төгрөг болж өссөн байна.
2026 оны аравдугаар сарын 13 · 1 мин уншина

Манай улсын эдийн засаг 2026 оны эхний найман сард 7.3 хувиар өслөө. Өнгөрсөн оны мөн үед энэ үзүүлэлт 5.9 хувь байв. Энэ удаагийн өсөлтийн гол хүч нь уул уурхайн салбар өмнөх оны мөн үеэс 25.8 хувиар өсжээ. Үүнд нүүрсний олборлолт 49.8 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлөв.
2026 оны аравдугаар сарын 8 · 1 мин уншина

МИК нь олон улсын хөрөнгийн зах зээлд гурван удаа бонд арилжсан бөгөөд эдгээр бондын эх үүсвэр Монголын ипотекийн экосистемийг өнөөг хэр нь тэтгэсээр байна.
2026 оны аравдугаар сарын 7 · 1 мин уншина

Засгийн газар 2026 оны төсвөөс 1.44 их наяд төгрөг танаж, цалин, тэтгэвэр болон бусад хэрэгцээнд шилжүүлэхээр байна. Гэхдээ төсөв агшихгүй харин ч 998 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ.
2026 оны аравдугаар сарын 6 · 1 мин уншина

Монголын эдийн засгийн өсөлтийн төсөөлөл дээшилжээ. Гэвч эл өсөлттэй зэрэгцэн инфляц цогиулна. Мөн зээлийн хүү буурах найдвар тун бүдэг байна. Шинжээчдийн энэхүү төсөөллөөс харахад эдийн засаг тэлэх ч өрх, бизнесийн зардлын дарамт тийм ч амархан сулрахгүй нь бололтой.
2026 оны есдүгээр сарын 30 · 1 мин уншина

Монголын хөрөнгийн зах зээлийн өсөлт арилжааны ес дэх өдрөө үргэлжилж, ТОП-20 индекс болон зах зээлийн нийт үнэлгээ түүхэн дээд түвшинд хүрлээ.
2026 оны есдүгээр сарын 22 · 1 мин уншина

Монгол Улсад нийгмийн даатгалын шимтгэл төлж буй ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин 2026 оны II улиралд 3.03 сая төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх улирлаас 92.2 мянган төгрөгөөр буюу 3.1 хувиар нэмэгдсэн гэсэн үг юм.
2026 оны есдүгээр сарын 17 · 1 мин уншина

2026 оны есдүгээр сарын 14 · 1 мин уншина

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга, Анагаах ухааны доктор, профессор, мэргэшсэн хөдөлмөрийн эрүүл ахуйч Д.Нарансүхтэй ярилцлаа.
2026 оны есдүгээр сарын 14 · 1 мин уншина

Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт зээлийн өсөлтөөс 10.4 нэгж хувиар өндөр гарчээ. Төгрөгийн хадгаламж нэмэгдсэн бол валютын хадгаламж буурч, валютын харилцах дансны үлдэгдэл огцом өссөн байна.
2026 оны есдүгээр сарын 14 · 1 мин уншина

Бизнесийн зөвлөх үйлчилгээ, менежмент, бүтээмж болон чанарын удирдлагын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “OBSERVE Consulting Mongolia” (Обзерв Консалтинг) компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Д.Отгонбаттай ярилцлаа. Тэрбээр байгууллагын менежмент, хүний нөөц, менторингийн хөтөлбөр болон бизнесийн өрсөлдөх чадварыг сайжруулах чиглэлээр олон жил идэвхтэй ажиллаж байна. Мөн бизнес менежментийн зөвлөх үйлчилгээ, консалтингийн чиглэлээр олон төрлийн сургалт зохион байгуулдаг. Тэр дундаа тогтвортой хөгжил, байгаль орчин, ESG-ийн талаарх сургалтуудыг маш идэвхитэй хийж байгаа юм.
2026 оны есдүгээр сарын 9 · 1 мин уншина