39 нийтлэл

Өндөр хөгжсөн орнуудад хувийн онгоц хөлөглөн ийш тийш агаараар холхих нь баян хүний аархал уу эсвэл зүгээр л өдөр тутмын хэрэглээ юу. Эдгээр оронд дунджаар 50 цагийн нислэгийн дадлага хийж, 20 цагийн онолын хичээл бүхий сургалтад суусан хувьдаа нислэг үйлдэх эрхтэй хувийн нисгэгчид хэдэн зуун мянгаараа бий. Автозамын хөдөлгөөний дүрмээр бол В ангиллын жолооч л гэсэн үг. Ялгаа нь нэг нь агаараар, нөгөө нь газраар зорчдог. Агаарын тээвэр болон цэргийн нисэх хүчнээс бусад бүх нислэгийг Ерөнхий зориулалтын нисэхийн (ЕЗН) салбарт багтаан авч үздэг.
2026 оны долоодугаар сарын 7 · 1 мин уншина
Бизнесийн орчинд үүрлэсэн авлига нь зөвхөн төрийн албаны ёс зүйн доголдол бус, ажлын байр, хөрөнгө оруулалт, өрсөлдөөн, эдийн засгийн өсөлтийг боомилж буй тогтолцооны гажиг болжээ. Төр “ялагч” тодруулж, зөвшөөрөл, хүнд суртлаар бизнесийг хойноос нь чангаах тусам зах зээл өөрөө амжилт төрүүлэх боломж хумигдаж, баялаг бүтээгчид бүтээхээсээ илүү “даван туулах”-д хүчээ барсаар байна.
2026 оны зургаадугаар сарын 29 · 1 мин уншина
Хөрөнгө оруулалтын шинэ хууль батлагдсанаар Монголын хөрөнгө оруулалтын орчинд эерэг хүлээлт үүсэж, Хонконгт болсон “Mongolia Investment Summit 2013” чуулганы уур амьсгал өмнөх жилээс илт дулаарсан нь хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж эхэлсний дохио болов. Гэвч алга ташилтын ард гэнэтийн татварын эрсдэл, бодлогын тогтворгүй байдал, томоохон төслүүдийн удаашрал зэрэг шийдлээ хүлээсэн асуудлууд гадаадын хөрөнгө оруулалт татах гол шалгуур хэвээр байна.
2026 оны зургаадугаар сарын 26 · 1 мин уншина
Хүнсний аюулгүй байдлыг Монгол Улс олон жил үр тариа, гурилын хангамжтай холбон ойлгож ирсэн ч бодит өртөг, бүтээмж, татаасын дарамт энэ ойлголтыг эргэн харах шаардлагатай болгож байна. Дотоодын буудайн үйлдвэрлэлийг бүс нутгийн зах зээлтэй уян хатан холбож, нөөцийн бодлогоо илүү хямд, үр ашигтай болгох цаг иржээ.